энэзүйл бол оюуны өмч 6.1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх нь тухайн бүтээлийг бодитойгоор туурвиж, бодит хэлбэрт орсон үеэс үүснэ. 6.2.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх үүсэх, түүнийг хэрэгжүүлэхэд бүртгэл шаардахгүй. 6.3.Зохиогч сайн дурын үндсэн дээр өөрийн бүтээлийн мэдээллийг оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж болно. 6.4.Зохиогч өөрийн бүтээлийн зохиогч мөн болохоо нотлох үүрэг хүлээнэ. 6.5.Энэ хуулийн 6.3-т заасан сайн дурын бүртгэл хөтлөх журмыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.