'37'

2.9K 272 11
                                    

"Тарах болоогүй байхад бүтэн цаг дутуу байна шдээ" намайг түүнд эрхэлсээр хэлэхэд тэрээр хөнгөхөн инээгээд "Зүгээрээ хүлээж байя, өөр залуу ирээд авчих гээд байгаа юм шиг санагдаад тухгүй байдаг юм яаралгүй гарч ирээрэй"

Эми "Яагаад инээгээд байгаа юм, шоолоод байгаа юм уу?"

Тэмин "Дуртай байгаа юм байж"

Эми "Өөр хүүхэн хараад хүргэж өгөх гээд явчихваа өөр залууд суугаад явчихна шүү"

Тэмин "Бурхан минь тэр залуу чинь амьдралаас залхсан нэгэн байх"

Бид хэсэг ярилцаж байгаад утсаа салган би тарах ёстой цагаасаа 20 минутын өмнө яарсаар машин дээр нь очиход тэрээр машиндаа байхгүй байлаа. Хэсэг эргэн тойрныг харж зогссоор утас руу нь залгахад дуудлагын чимээ хажууханд гарч тэр зүгт харахад Тэмин гартаа тортой зүйл барьчихсан инээгээд ирж байлаа.

Тэмин "Яасан эрт гарч ирсэн юм"

Эми "Тэгэхгүй яадаг юм чамайг удаан хүлээчихлээ гээд тайван ч сууж чадахгүй нь"

Тэмин "Тэгвэл хойшид ирсэн ч ирсэнээ хэлэхгүй хүлээж байхаас" гэсээр уруул дээр минь үнссээр машины хаалга онгойлгон суулгаад өвөр дээр авсан тортой зүйлээ тавьхад хөнгөхөн идчихээр түргэн хоол байв.

Тэр машинаа тойрон суугаад "Өдөржин хагалгаатай юм идэж амжаагүй биздээ идчих, гэртээ ороод хоол хийж идэхгүй шууд унтана биз ядаж юм идчихээд унт"

Би түүнрүү эрх гөлөг шиг л хараад гарнаас нь хөтлөн "Чи хоолоо идсэн юм уу хамт хоолонд орох уу?"

Тэмин "Ядарч байгааг чинь мэдэж байна аа, зүгээр хариад унт маргааш амралтын өдөр юм чинь болзоцгооё"

Би түүнтэй ойр зуурын зүйлс ярьсаар юмаа идэж дуусчихаад замын түгжрээнд хэсэг нойр хүрэн эвшээлгэн сүүлдээ бүүр түүний асуултанд ч хариулах гэсэн ч тэнхэл хүрэлгүй тасалдаад явчихав.

Машинд явж байсан хөгжим аяар сулрахад би хэдий унтаж буй ч үүнийг мэдэрсэндээ баярлан инээмсэглэсээр нойрондоо автав.

Ажилдаа ядран машинд нь ороод унтахад хөгжмөө сулладаг тэр л залууд би дэндүү их хайртай болчихож. Одоо намайг зогсоох хүн, дийлэх шалтгаан ч үгүй мэт.

Энэхүү бодолдоо хөвсөөр би өглөө түүний тэвэрт сэрсэн юм. Түүнийг намайг ганцааранг минь хонуулаагүйд хүртэл баярлах шиг.

Хэсэг түүнийг ширтэж байгаад уруул дээр нь үнсэж аваад улам түүнд наалдан цээжинд нь шургасаар буцаад унтах гэсэн ч нойр минь хаа нэгтээ хийсэн одож оронд нь миний сахилгагүй зан хүрээд ирэх нь тэр.

[Completed] A d o r e    s e n s eWhere stories live. Discover now