13

12 0 0
                                    

Мартчихлаа даа гээд хөнгөн инээмсэглэх үед л
Зүүдэнд ирж тэр инээдийг аваад гуниг үлдээнэ.

Уулзахгүй хичнээн удсан ч өнөөх л чи нүдээрээ инээж харцаа буруулаад
Сэтгэл татам тэр л мөчийг үргэлжид сануулна.

Өдөр бүрийн төгсгөлд аажуухан цохилох зүрхний гүнд чи л аж төрж
Өөр бусдыг чамтай харьцуулах зориг ч хүрэхгүй амьсгалж яддаг.

Зөрсөн, зорьсон хүн бүрээс чамайг л хайж тэмтчихдээ тэр ганцхан тэврэлтийг орлох юу ч байхгүйг л ойлгоод буцдаг.

Чиний л энгэрт наалдаж нүдээ анимаар
Чиний л чихэнд хайрын үгс бас ховыг хүргэмээр
Чиний л эмэгтэй байж ганц секунд ч болов амьсгалмаар
Чи л хажууд байна гэснээрээ байчихсан бол өөр юуг ч хүсэхгүй байснаа мэддэг.

5. Power plantWhere stories live. Discover now