27

7 0 0
                                    

Хүсээгүй би
Хайрлагдаагүй чи
Яаж ч яваад юм огтлолцохдоо нэг нэгнээ огтолчихсон.

Энгэртээ тэврээд үсийг чинь илэн суухдаа чамд тухтай байна гэж итгэх
Гарнаас минь атгаад халааслан алхахдаа намайг тайван байна гэж найдах.

Бид огтлолцсон шалтгааныг мэдэхгүй ч нэгнээ огтолсон шалтгаан нь ердөө
Чи удаан сууж чаддаггүй
Би удаан алхаж чаддаггүйд л.

Дуусна гэж бардам хэлэхгүй ээ,
Гэхдээ аз жаргалтай төгсөх үлгэр биш гэдгийг хэн хэн мэддэг хэр нь дуугүй л нэг нэгнийхээ энгэр лүү яарах юм даа.

Мэдэхгүй ээ, мэдэхгүй.
Үүрд би арван наймтай чигээрээ үлдээд чамайг харуулдаж байя.

5. Power plantWhere stories live. Discover now