33

6 0 0
                                    

Аливээ, та нар чинь яасан уйтгартай хайрладаг юм бэ?
Бүхнээ тавьж туугаад нэгэнтэйгээ уулзах гэж хаа байсан хотын хоёр захаас догдлоод яар лдаа.
Шөнөжин утсаар яриад өглөө нь нойрмоглосон хэр нь инээмсэглэл тодруулаад бие биен лүүгээ гүй лдээ.
Мууг тусгахгүй өмөөрч "энэ хүүхэд бүр хайрандаа сохорчихож" гэж эргэн тойрныхон чинь хэлтэл хайртай байлдаа.

Хэзээ мэдэрнэ гэж доторх догдлолоо дарж, "би хохирчих вий" гэж гараа хумхих юм?
Хэдтэй болоод, ахиж одоогийнх шигээ байх юм шиг ийм нандин насыг "хайрласан нь өвддөг" гэдэг үгээр таглаж суух гэсэн юм?

Өвдсөн ч дайраад л өнгөрөх нас байхад, мэдэрч чадаж байгаа дээрээ гараа алдлаад нүдээ ань лдаа.

Хичнээн удаа гомдоосон байлаа ч жаргах эсэх нь чамд хамаагүй болтол хол яв лдаа.
Хичээж, бүтээж болох бүх л аргаар нь хичээгээд, бүтээх гээд үз лдээ.
Бид бүгд жоохон байна, алдаа дутагдал ихтэй
Гэхдээ үргэлжлүүлэх зоригтой байх хэрэгтэй, үнэхээр л хайртай бол.

Харин ганц л зүйл аминчлан захихад, хэн хэн нь үнэн байгаарай.

5. Power plantWhere stories live. Discover now