Chapter I: Ep.1 "Who are you?"

1.7K 133 3
                                    

🦋BUTTERFLY 🦋

🦋BUTTERFLY 🦋

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🦋

Зөвхөн баячуудын хүүхдүүд л сурдаг алдартай урлагийн сургуулийн жил бүр зохиогддог үдэшлэг энэ сарын 13ны өдөр болох нь зарлагдлаа.

"Наби чи энэ үдэшлэгт өмсөх хувцасаа сонгосон уу?"

"Үгүй ээ, нэг өдөр гараад л Сөүлийн бүх дэлгүүрийг дуусгаад л сонгочих болохоор битгий санаа зов"

"Тиймдээ чамд тиймэрхүү зүйлд санаа зовох хэрэг байхгүй шүү дээ"

"Энэ жил үдэшлэгийг хэн зохиож байгаа юм?"

"Одоог хүртэл мэдээгүй хэрэг үү? Хотын дарга ноён Пак зохиож байгаа шүү дээ. 13-нд Жиминий төрсөн өдөр болохоор түүнийг давхардуулаад тэмдэглэж байж ч болох юм"

"Пак Жимин гэсэн үү?"

"Тиймээ мөн"

Сургуулийн хамгийн дээд зэрэглэлийн гэгдэх охин болох И Наби Жимин гэх нэрийг сонсоод л нүүрэнд нь мишээл тодорч, нүдэнд нь оч гялалзана.

Тэр саяхан Францаас ирсэн учраас үдэшлэгийн талаар мэдэхгүй байв. Түүнийг өөр оронд зугаалж явахад аль хэдийн сургууль нь орсон байсан юм.

Хэсэг бүлэг охид Набигийн араас даган алхах нь тэднийг Набигийн дагуулууд гэдгийг төвөггүйхэн мэдүүлж байлаа.

Наби иштэй чихэр амандаа зууж, уруулаа интоортой өнгөлөгчөөр гялалзтал нь будаад үсээ дээш нь шуун хавчаараар хавчсан нь түүнийг бага зэрэг этгээд харагдуулна.

Урт түрийтэй хар гутал, сургуулийн богино банзал цагаан цамц. Өнөөдрийн хувцаслалт нь түүнийг дэндүү төгс харагдуулж байна. Жижигхэн нүүр, туранхай бие, урт хөл. Тэр яг л залуусын хүсдэг эмэгтэй хүний шинжийг бүгдийг нь агуулдаг.

Baatarfly✔️Where stories live. Discover now