Chapter I: Ep.22 "Hold HER"

867 106 2
                                    

🦋BUTTERFLY🦋

🦋BUTTERFLY🦋

Oups ! Cette image n'est pas conforme à nos directives de contenu. Afin de continuer la publication, veuillez la retirer ou télécharger une autre image.

🦋

Цагдаагийн газар очсоноос хойш хэд хоносон ч Наби ер тайвширсангүй. Хичээлдээ явж байгаа ч эргэн тойронд байх бүх зүйлс хэцүү санагдаж, бяцхан дүү нь хүртэл зүүдэнд нь хэд хэд үзэгдээд амжив.

Наби үнэхээр хэд хоногийн турш сэтгэлийн дарамттай явсны эцэст байр түрээслэгч эгч дээр очихоор шийдсэн юм.

"Сайн байна уу эгчээ?"

"Хэн билээ?"

"Би нөгөө... Наби байна аа. И Наби"

"Аан... 2 жилийн дотор их өөрчлөгдсөн байна шүү. Наашаа ор ор"

Түрээслэгч эзэгтэй бага зэрэг хөгширсөн байсан ч царай нь хэвээрээ байх аж. Наби анх амьдарч байсан өрөөндөө орох төдийд бүхэл бүтэн 2 жилийн өмнө болсон үйл явдлууд, дүүгийнх нь үнэр, түүний цангинасан инээд... Бүгд тэр бөглүү өрөөнд шингэсэн байлаа.

"Наашаа ирээд цай уу"

"За"

"За тэгээд 2 жилийн турш хаачсан юм? Чамайг үхчихсэн л гэж бодож байлаа. Үнэхээр хэл сураггүй... Хэдийгээр би чиний хамаатан садан биш ч гэлээ үнэхээр сэтгэл өвдөж байна. Өөрөө үр хүүхэдгүй болоод ч тэр үү? Нари та хоёрыг их санасан"

"Уучлаарай эгчээ. Би танаас хэдэн зүйл асуух гээд"

"Тэг л дээ"

"Та цагдаад мэдээлэл өгсөн үү? Наригийн ослын тухай"

"Тийм ээ"

"Та яг юу гэж хэлсэн юм?"

"Юу гэж байхав дээ? Осол гарч байсан энд ямар ч цагдаа шүүх болоогүй гээд л... Болсон бүх үйл явдлыг л хэлсэн"

Baatarfly✔️Où les histoires vivent. Découvrez maintenant