Chapter I: Ep.11 "Jeon Jungkook! Not you!!!"

935 91 5
                                    

🦋BUTTERFLY🦋

🦋BUTTERFLY🦋

Hoppsan! Denna bild följer inte våra riktliner för innehåll. Försök att ta bort den eller ladda upp en annan bild för att fortsätta.

🦋

"Чи..."

"Яасан бэ? Хэлэх зүйл байгаа хэрэг үү?"

Наби гайхан хоцорч өнөөх догь залуу Минжиг дагуулаад тэндээс холдов.

"Хараал идэг. Сая..."

Наби амандаа үглээд эвгүй байдалд орохгүйн тулд үсээ янзлачихаад тэндээс гарлаа. Тэгээд шууд л хоосон анги олж ороод чимээгүй суух аж.

"Хараал идсэн Жон Жонгүг хүртэл хаанаасаа гараад ирдэг байна аа"

Өөрт нь хайртай гэж хэлчихээд удаан гэгч алга болчихоод нэг л өдөр тэс өөр залуу болон гарч ирээд өөр хүнийг өмгөөлж хамгаалаад явах нь Набид хүнд цохилт болов. Гэхдээ Наби ч бас Жонгүгт хэтэрхий муухай хандаж байсан шүү дээ.

"Хараал ид, түүний хэнийг өмөөрнө, хэнийг хамгаална хэнд хамаатай юм. Юу болсон гэж уурлаад байгаа юм И Наби чи тэнэг үү? Тэр хүн чамд огтхон ч хамаагүй"

Өөрийгөө зүхэх эсвэл өөртэйгөө ярилцах Наби хоосон ангид ганцаараа суусаар нэг л мэдэхэд орой болсон байлаа.

Утасныхаа цагийг харахад хэдийнээ 17 цагийг заана. Намрын улирал учир өглөө оройдоо жиндүүхэн байв. Тиймээс Набиг сургуулиас гарахад сэрүүхэн байх бөгөөд салхи исгэрч түүний банзалын хормой дэрвэнэ.

Хоёр гараараа өөрийгөө тэврэн цүнхээ нэг мөрөндөө үүрээд гэрийн зүг алхах бол түүний ард хөлийн чимээ дуулдаж Набиг гацааж орхив.

Наби битүүхэндээ айж, дотроо горьдлого тээн эргэж харах бол гадуурх цамцаа тайлан Набид нөмөргөх залуу хар амны хаалт болон хар малгай өмсчээ.

Baatarfly✔️Där berättelser lever. Upptäck nu