Chapter I: Ep.2 "First Night!"

1.4K 100 2
                                    

🦋BUTTERFLY 🦋

🦋BUTTERFLY 🦋

Ops! Esta imagem não segue as nossas directrizes de conteúdo. Para continuares a publicar, por favor, remova-a ou carrega uma imagem diferente.

🦋

Охид өдөржин явж үдшийн бүрий тасархын алдад нэг юм өөр өөрийн өмсөх хувцасаа авцгаасан байв. Тэдний дундаас хамгийн үнэтэй хувцас авсан нь Наби л байлаа. Уг нь бусад нь ч гэсэн баян айлын хүүхдүүд байтал тэдний авсан үнэтэй брэндийн хувцаснууд Набигийн авсан хувцасыг гүйцэхгүй байсан юм.

"За охидоо өнөөдрийн зугаалга ингээд дууслаа. Тиймээс би гэр рүүгээ явлаа. Үдэшлэг дээр уулзацгаая"

"Байзаарай үдэшлэг болтол сургуульдаа явахгүй хэрэг үү?"

"Мэдээж шүү дээ. Өөрийгөө бэлдэх цаг хэрэгтэй биздээ"

"Хөөх чамд тэгээд бүхэл бүтэн 3 хоног хэрэгтэй гэж үү?"

"Суа, би хэн билээ. Харин ч бага хугацаа үлдсэн байхад. За ямартай ч би ингээд явлаа"

Наби охидоос салан ганцаараа алхахдаа тэднийг үзэн ядан алхана. Аргагүй шүү дээ найз дүртэй дайснууд байхад үзэн ядахгүй байж чадна гэж үү? Наби ч бас энэ сургуульд гэнэт л ороод ирсэн. Гэхдээ тэр маш их чадвартай. Набиг энэ сургуульд орж ирэхэд сургуулийн нүүр царай болсон бүхий л охид түүний царайны сүр хүчинд няц гишгүүлсэн юм.

Бүхий л залуус түүний араас хөлөө хугалах шахам гүйж, гуйж бүр хулгайлж ч үзсэн. Гэхдээ тэр Пак Жимин л биш бол хэнийг ч тоодоггүй. Жимин хэдий Набид хандтай ч түүний гэр бүл хэзээ ч ахлах сургуульдаа үерхэж болохгүй гэж зааж сургасаар ирсэн. Тиймээс л Жимин түүнийг өөртөө ойртуулдаггүй юм.

Энэ удаад Пак гэр бүл үдэшлэгийг зохиох болсон учраас Наби энэ боломжийг ашиглаад Жиминийг өөртөө татахаар шийдсэн юм. Тэр дэлгүүрийн хамгийн үнэтэй даашинз, гутал, цүнх, жижиг чимэглэлүүд гээд өөрийг нь хамгийн үзэсгэлэнтэй харагдуулж болохуйц зүйлсийг авсан.

Baatarfly✔️Onde as histórias ganham vida. Descobre agora