Chapter I: Ep.13 "Complaints"

844 103 4
                                    

🦋BUTTERFLY🦋

🦋BUTTERFLY🦋

اوووه! هذه الصورة لا تتبع إرشادات المحتوى الخاصة بنا. لمتابعة النشر، يرجى إزالتها أو تحميل صورة أخرى.

🦋

"Яагаад заавал энэ тэнэг манай байранд амьдарч байдаг байна аа. 2 жилийн турш ганц ч удаа харагдаж байгаагүй байж, гэнэт гарч ирчихээд... Хараал ид яагаад би заавал энэ тэнэгтэй өдөр болгон таарах ёстой гэж"

Наби амандаа үглэсээр дэлгүүрээс гарч ирэв. Тэгчихээд байр руугаа ороод шатаар өгсөхдөө нүүх талаар бодоод ч амжив.

"Байз ер нь яагаад би нүүнэ гэж..."

Ууттай зүйлсээ гэртээ оруулж тавиад хөршийнхөө хаалгыг цөмлөх шахам нүдэх Наби ихэд бухимдуу харагдаж байлаа.

Хаалгыг нь хэд тогшсны дараа үүд нээгдэн сургуулийн шинэхэн ханхүү цаанаас нь гарч ирэх аж.

"Ярилцах зүйл байна"

"Надтай юу?"

"Мэдээж чамтай! Чамтай биш байсан бол би танай хаалгыг тогших уу?"

"Тэгээд юу юм? Хурдан ярь би одоо гарах ажилтай"

"Хаашаа гарах гэж байгаа юм?"

"Миний хувийн амьдралд яагаад оролцоод байгаа юм? Яахав тийм их мэдмээр байвал болзоонд явах ёстой"

Наби асуусан асуултандаа ичин хоёр хацар нь улайж орхив.

"Ямартай ч би дахиад чамтай энд таарахыг хүсэхгүй байгаа учраас чи эндээс нүү эсвэл би нүүе!"

"Хүсэж байгаа бол өөрөө нүү! Би тэгээд чиний хүслийг биелүүлээд эндээс нүүх ёстой юу? Зоргоороо юм ярьж байх шив"

"Т-Тэгээд намайг эндээс нүү гээд байгаа юм уу? Хөөх би бүр чам шиг ийм бүдүүлэг хүн харж байсангүй"

Baatarfly✔️حيث تعيش القصص. اكتشف الآن