Chapter I: Ep.25 "THE REAL BEGINNING" (The end)

1.1K 114 35
                                    

🦋BUTTERFLY🦋

🦋BUTTERFLY🦋

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🦋

Author's Pov:
Наби дэндүү тэнэг зүүдээ бодон бодон нойр нь хүрсэнгүй.

"Яаж тийм бодит байж чадав аа? Үнэхээр бодит байдал зүүд хоёроо ялгахаа байтлаа зүүдэндээ орсон байна шүү дээ"

Түүний зүүд дэндүү төгс байж. Бодит гэхэд хэтэрхий бодит байсан тул Наби бодолд автаж байсан юм.

"Байз нэг зүйл хоосон оргиод байх юм. Гэхдээ яг юу?"

Цээжин дээр нь хөндүүрлэх нэг зүйлийг бодохдоо Нариг санаж Наби дүүгийнхээ өрөө рүү гүйх шахам очив.

Хаалгыг нь зөөлхөн нээхэд Нари хүүхэлдэйнүүдээ тэврэн бөх гэгч нь унтаж байгаа нь харагдана.

Тэрээр дүүгээ харсан даруйдаа бүх зүйл бодит гэдэгт итгэж, өрөө рүүгээ алхах замдаа ахиад л цээжин дээр нь хүнд оргих зүйлийг бодож байлаа.

"Яагаад энд хүнд оргиод байгаа юм бэ? Санаа зовсон эсвэл хэн нэгнийг дэндүү санасан. Эсвэл хэн нэгнээр дутсан. Тийм мэдрэмж"

Зүүдэндээ болсон зүйлийг санах гэж хичээхдээ тэнд байсан төгс төгөлдөр найз залуугаа санах аж. Үнэхээр төгс...

"Хараал ид найз залуу?...

...Юу вэ? Үнэхээр ингэж зүүдэлнэ гэж бодсон ч үгүй. Яаж найз залуу хүртэл зүүдэлж чадав аа?...

...Гэхдээ сонин л юм даа. Яах аргагүй бодит байсан юмсан. Тэр мэдрэмжүүд, оршин тогтнол ер нь бүгд л бодит байсан даа...

...Хэзээдээ ийм бодит зүүдэлдэг болчихсон юм бэ?...

...Ахиад унтвал зүүдлэх болов уу? Жонгүгийг. Дахиад харах болов уу?...

...Ер нь өмнө нь ганц ч удаа харж байгаагүй хүнээ ингэж тодоор зүүдэлнэ гэж байх уу?...

Baatarfly✔️Where stories live. Discover now