Chapter I: Ep.15 "Ugh! Trouble!"

847 108 31
                                    

🦋BUTTERFLY🦋

🦋BUTTERFLY🦋

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🦋

Наби шүлсээ гүд хийтэл залгиад утсанд ирэх дуудлага хэнээс болохыг харлаа.

"Захирал"

Утсанд нь дуудлага ирсээр... Хаалганы хонх дуугарсаар...

Набигийн зүрх түргэн цохилж, хэтэрхий их айдаст автана. Чимээ гаргахгүйг хичээн алхсаар дэлгэцийн өмнө ирээд хэн байгааг харвал Минжи зогсож байлаа.

Түүнийг хараад л бүх айдас нь алга болж, гүнзгий амьсгаа авав.

"Хараал ид гэж яагаад байн байн ингээд хаалга тогшоод байгаа юм бэ?"

"Би танайд хонож болох уу? Жонгүг хэдий миний найз залуу ч гэсэн эрэгтэй хүн шүү дээ. Тиймээс чамтай хамт хонох гэсэн юм"

"Чи угаасаа ийм ядаргаатай юм уу? Новш гэж... Эхний бөгөөд эцсийн удаа шүү!!"

"Ойлголоо дараа дахиж төвөг
удахгүй ээ"

Минжи Жонгүгийн цагаан цамцыг өмссөн байх бөгөөд тэр нь дэндүү нэвсгэр харагдаж байлаа.

Минжи орж ирээд хаана унтах талаар асуувал Наби буйдан руу хараад нүдээрээ заах аж.

"Би буйдан дээр унтах юм уу?"

"Чадахгүй гэвэл найз залуугийндаа ороод унт!"

"За ойлголоо доо. Наби? Хоёулаа унталгүй жаахан ярилцаж сууж болох уу?"

"Одоо бас юу ярих гээд байгаа юм?"

"Үгүй ээ яахав, ойр зуурын мөрөөдөл, ирээдүй, гээд л ярьж болох зүйл зөндөө байна шүү дээ"

Baatarfly✔️Where stories live. Discover now