.5.

7.3K 551 4
                                    

"Найзынхаа өшөөг авахаар ирж байгаа юм уу" гээд би гараа элгэндээ аван түүнрүү инээв.

"Найз гэхээсээ илүү зүгээр л бие биедээ ямар нэг зүйлээр туслалцдаг хүмүүс гэхүүдээ"

"Өөрийг чинь дээр ажигласан хэлэх гэснээ хэлчихдэг шулуухан зантай юм шиг болохоор чинь би ч бас шулуухан байя, болзоонд урьж байна. Сэжиглэж байгаачлан чамтай унтаж үзэхийг хүсэж байгаа ч гэсэн надад тохирох нэгэн гэдгийг чинь мэдтэлээ чамайг яах ч үгүй гэдэгээ хэлэх нь зүйтэй байх"

Би: Хан Исү

"Мэднэ ээ, Жон Жонгүүг чамаас хоёроор ах хэдий ч би убба гэж дуудуулах дургүй болохоор Жонгүүг л гэж бай"

Би: Би ч бас убба гэж дуудах дургүй болохоор болж байна

Тэр анхнаасаа л надтай хүйтэн хөндий атлаа намайг егөөдсөн, өдсөн маягаар харьцдаг байсан. Олон эрчүүдийн чихэр мэт нялуун үгсийг сонсож байсан болохоор ч тэр үү надад тэр нь илүү амар мэт санагдаж илүү их таалагдаж байлаа.

Бидний болзоо ч бас бусад улиг болсон хэн нэгний бичээд дүрэм болгочихсон тэр зүйлсээс өөр байсан.

Бид хэдийнээ уулзаад 10 хоносон ч тэр хүйтэн хөндий хэвээрээ л байв. Хэдий хүйтэн хөндий ч гэсэн түүний ярьж буй зүйлс сонирхлыг минь ихээхэн татаж нэг л мэдэхэд би түүний ухаалаг, даруу хэдий ч эршүүд, шударга занд нь татагдаж эхлэсэн.

Бидний анхны шөнө. Бид ердөө уулзаад сар болоод л үүнийг хийчихсэн. Хэдий ариун нандин биш ч дотроо бодож явдаг цензур, үнэ цэнийг минь тэр нэг ч халуун дулаан үг хэлэлгүйгээр, нэг ч удаа халамжлахгүйгээр авчихсан.

Одоо бодохнээ сонин юм шүү. Надтай дандаа хөгийн эрчүүд тааралдаж байгаагүй ээ. Намайг хайрлъя гээд сэтгэлээ гаргаж, инээлгэе гээд байдгаа барж байсан залуус ч байсан. Сайныг нь олно гэж сайнаас нь зугтаж аюултай гэж мэдсээр байж барын амруу өөрөө гүйгээд орсон тэнэг.

[Completed] His woman Where stories live. Discover now