.19.

5.8K 506 3
                                    

"Миний нэрийг хасаад өгөөч гэж гуйж байхад  муу хөгшин төгзөгийн өгзгийг нь нэг сайн өшиглөх юмсан яагаад ийм хэнхэг байдаг байна аа"

Тэсон "Чи хэлдээ чи Жон захиралыг таньдаг биздээ"

"Үгүй ээ би зүгээр л их шалиг гэж сонссон болохоор над шиг эмэгтэйг харчихаад зүгээр байлгахгүй л гэж бодсон юм" гээд түүнрүү ирэмхэд тэр зүрхэн дээрээ гараа бариад "Ганц болзоо зөвшөөрөхгүй байж нэмж өдөөн хатгахаа боль Исү" гэхэд нь би түүнийг шоолж инээв.

Тэхээр миний оролдлого ямар ч хэрэггүй зүйл болоод замхарчихсан юм биздээ. Зүгээр л мэдээгүй царай гаргаад амьдраасай билээ.

Бүтэн сар түүнийг надтай холбогдох гэж ямар ч оролдлого хийгээгүй болохоор би үнэндээ одоо тайвшраад байна.

Гэхдээ бага зэргийн гуниглаж байна аа. Түүнийг эргэж ирсэн ч хүлээн авахгүй атлаа зүгээр л эмэгтэй хүний гоморхдог тэр гоморхлоор би түүнд гомдож байлаа. Одоо ингээд бүх зүйл дуусчихсан уу? Түүний хувьд ингээд л мартагдчих нэгэн байсан гэдэг үнэн жоохон гунигтай л юм.

Ажил дээр урьдын л адил ирэхэд хэлтэс болгоны эмэгтэйчүүд байдгаараа гоёчихсон байгаа харагдана. Угаасаа ийм ч байл уу? гээд нээх их ч тоолгүйгээр үдийн цай хүргэв. 

Ариун цэврийн өрөөнд хоорондоо хэтэрхий өндөрөөр өөрсдийгөө үнэлэн ярилцан зогсох тэдний яриа намайг гайхшралд оруулж бас давхар инээдийг минь хүргээд амжив.

-: "Тэр үнэхээр бурхан минь яагаад тийм царайлаг юм бэ одооноос ойр ойрхон компани дээр ирнэ гэсэн"

-: "Нүдэнд нь жоохон ч болтугай өртчих юмсан гэхдээ тэр хуримаа хийгээд тийм ч удаагүй байж яагаад салчихсан юм бэ гэнэт"

-: "Болж бүтээгүй л юм байлгүй, харваас хоёр том хөрөнгөтэй айлын хүүхдүүд. Гэнэт манай компанитай гэрээ хийнэ гэхээр нь гайхаж байсан эртнээс салах гээд л ар талаа зузаалж байсан байх нь"

Инээдтэй биш гэж үү? Би ч өөрөө түүний хажууд тэгж чамлахааргүй хугацааг барчихаад хэн түүний сүйт бүсгүй гэдгийг ч мэдээгүй байхад, эд нар түүнийг хаана яаж заваарч байгааг ч мэдэхгүй байж анхаарлыг нь татах гээд хаа байсан энд догдолцгоогоод.

Салсан? Уйдчихаа байлгүй. Дураараа амьтан, хүсвэл гэрлээд хүсвэл салаад болдог гэж боддог тэнэг амьтан.

[Completed] His woman Where stories live. Discover now