.9.

6.2K 517 8
                                    

Түүнийхээ сүйн ёслолыг би хайсаар дэлгэцний араас үзлээ. Сүй тавиад 4 сар болчихсон байдаг. Би огтхон ч гадарлаж байгаагүй гэхээр хэтэрхий инээдтэй юм.

Тэгэхээс тэг гэсэн шиг надад "Жон Жонгүүг болон Ким Ханил" нарын хуримын урилга ирэв.

Очих болно оо ...

Захирлынх нь хүүтэй нь явсан хэргээр намайг өөрөө халагдах өргөдлөө өгөхөөс өмнө эд зүйлс минь хаалганы гадаа байж байв.

Удалгүй хонх дуугаран байрыг минь үзэхээр ирсэн залуухан гэр бүл хайрыг минь ихээр татлаа. Бяцхан хүүхдээ хөтөлсөөр жаргалтай нь аргагүй инээлдэх залуу хос сэтгэлийн минь хаа нэгтээ нуугдаж байдаг тэр мөрөөдлийг минь хөндөж би нулимс дуслуулан тэднийг ажина.

Бид ирээдүй гээчийг ярилцаж үзээгүй. Үгүй ээ би ярихаас эмээдэг байсан юм. "Бидэнд ирэйдүй гэж байхгүй шүү дээ" гээд хэлэхвий гэхээс.

Яадаг ч байсан эндээс явна гээд аав дээрээ ачаа тээшээ үлдээчихээд би хайртынхаа хурим луу зүглэлээ.

Утсанд зурвас ирэн "Хоцорвоо, аав нь чамдаа итгэж байгаа шүү" гэх зурвас намайг улам зоригжуулав.

Сүрдмээр юм. Хаа сайгүй гял цял, үнэтэй зүйлс. "Энд яагаад миний хэлсэн цэцэг байхгүй байгаа юм" гэх хуримын цагаан  даашинз өмссөн эмэгтэй.

Түүний минь хайртай бүсгүйн мөрөөдлийн хурим ийм байдаг байхнээ.

Харин миний мөрөөдлийн хуриманд ердөө
надруу хайр дүүрэн харцаар харан инээмсэглэх чи болон би л байдаг байсансан.

[Completed] His woman Where stories live. Discover now