.31.

6.3K 471 13
                                    

Хүн өөрийгөө хайрлаж, өөрийгөө жаргалтай байлгаж, зөвхөн өөрийгөө бодож эхлэхэд бусад хүмүүсийн хувьд адгийн амьтан болж хувирна. Өмнөх чиний хар мянган оролдлого, тэр их сэтгэл энд огтхон ч яригдахгүй. Учир нь хүн бүр өнөөдрөөрөө амьдарч одоо гэсэн цаг хугацааг илүү их дөвийлгөх дуртай. Үүний хажуугаар бас чи хичнээн өөрчлөгдөж хичээж эхлэсэн ч үргэлж яригдах тэр өнгөрсөн.

Би түүний бас өөрийнхөө өнгөрсөнд амьдарч байлаа. Яг одоо би адгийн амьтан мэт авирлаж байгаагаа мэдэж байна. Тэр ч бас намайг тэгж бодож байгаа.

Харин энэ бүхний эцэст би өнгөрсөн биш одоогоороо амьдрагч тэдний нэг болох хэрэгтэйгээ ойлгосон. Түүний эцэс төгсгөлгүй гуйлт, тэр их хичээл зүтгэлийг хараад өөрийн эрхгүй би өнгөрсөн рүүгээ очоод түүнд гомдож, тунирхаж байсан. Бас харьцуулж. Өнгөрсөнд тийм байсан хүн өөрчдөгдөж чадна гэж үү гэж. Харин одоо гэсэн цаг хугацаагаар бодоход түүний энэ өөрчлөлтүүд сэтгэлийг минь догдлуулж, нэг зүйл дээр төвлөрөн түүнд чин сэтгэлээ зориулж байгааг харах тэр зүйл нь ялангуяа би байхад энэ бүхэн үгээр хэлэмгүй юм.

Би түүнд "Аз жаргалтай амьдарнаа" гэж хэлж түүнээс явахдаа өөрийгөө шоолж байсан.

"Тэгтлээ их авахыг хүссэн, өөрийн болгохыг хүссэн зүйл чинь өөрөө чам дээр хүрээд ирлээ шүүдээ Исү. Одоо шүүрээд ав л даа."

"Ирээдүйгээ бод, тэр хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэр гоё сайхан үгсээрээ чамайг хуурч аваад үргэлж дэргэдээ туших гэж байна. Тэгээд дахиад л өнөөх зүйлс давтагдана. Өөрийнхөө замаар яв"

Энэ хоёр бодол үргэлж миний тархинд Жонгүүгийг надад ойртох болгонд бүхий л мэдрэмж бас бодлыг минь зүсэн орж ирдэг.

Энэ удаад ч бас түүний амнаас "Хайр" гэдэг үгийг сонсоод би эхлээд хэт их хөөрөлд автсан ч дараа нь бодит байдалдаа эргэн ирж өнөөх хоёр бодолдоо дарагдан гөлрөн зогсоход түүний чийглэг уруул удаан хугацааны дараа уруул дээр минь буув.

Эхлээд хөнгөхөн үнссэн ч тэр надаас холдон нүд рүү минь ширтэж байгаад энэ удаа арай зоригтой бас гүнзгийгээр үнсэж эхэллээ.

Би түүнээс зугтаж байсан энэ мөчүүдэд түүний тэр их дайралтаас амьд гарсан ганц шалтгаан бол энэ. Тэр шударга тоглож байсан. Харин одоо тэр булхайцаж байна.

Би хэзээ ч түүний урууланд татгалзаж үзээгүй. Бидний анхны үнсэлт ч бидний хоёр дахь уулзалт байсан хэдий ч би тэр цагаас эхлээд л үүнд уусчихсан юм. Бас буугаад өгчихсөн.

Одоо ч бас би түүнд буугаад өгчихсөн зогсож байна. Би түүнийг түлхэх талаар огтхон ч бодоогүй. Түүнийг илүү их мэдэрч бас түүнтэй байхыг түүнд хайрлуулахыг асар их хүсэж байсан юм.

Өөрийнхөө оюун бодолдоо бид тохирохгүй одоо би явах ёстой түүнээс хол байх ёстой гээд суулгачихсан байсан болохоор одоогийн түүнээс авч буй энэ мэдрэмжүүд хоорондоо зөрчилдөн удалгүй нүднээс минь нулимс урсаж эхлэлээ.

Жонгүүг нулимсыг минь эрхий хуруугаараа зөөлхөн арчиж өгөөд духан дээр минь удаанаар үнсэв.

"Гуйж байна үлдээч"

Харин дараа нь хоёр нүдэн дээр минь ээлжлэн үнсээд "Аз жаргалын л нулимс унагаах болно гэдгээ амлаж байна" хэмээн шивнэв.

Заримдаа үгс хэр их чанга сул хэлэхдээ бус хэр их чин сэтгэл агуулагдаж байгаагаар үнэ цэнийг нь тодорхойлж болдог юм шиг.

Түүний уруулийн дараагийн бай хамар, хацар, эрүү минь байлаа. Хамгийн сүүлд тэр хүзүүн дээр минь үнсээд "Намайг битгий орхиоч Исү. Би чамд хайртай бүхнээс их, юунаас ч илүү"

Би "Чи надад амлаж байна уу Жонгүүг аа"

Жонгүүг "Амлаж байна аа"

Би тэсээгүй ээ. Хэт их том зүйлс ярьж, хэт том зорилго тавьчихаад замынхаа дундаас няцчихсан. Түүнээс явна гэдэг дэндүү хэцүү том даваа байлаа. Түүнийг давж гарах биш тэр том давааны нөмөрт хайрлаж хамгаалуулахыг хүсэж байна.

Хүссэн болохоороо би хэдэн сарынхаа хөдөлмөр, тэвчээрийг авч чулуудав. Тэгээд хөл доор минь хөглөрөх бардам зан дээрээ гишгэн бага зэрэг урагшлаж түүний хүзүүгээр гараа ороон хүзүүнд нь шургалаа.

"Чи амласан шүү Жонгүүг аа"




Happy Jungkook day❤️. Сайхан залуугийн маань төрсөн өдөр болж байна цаанаасаа инээд алдаад байна шүү. Бас бүгдэнгийнх нь хичээл орж шинэ сар эхлэж байна. Бүгдэд нь томоос том амжилтыг хүсэж байна laaaav 🙆🏻‍♀️

 Бүгдэд нь томоос том амжилтыг хүсэж байна laaaav 🙆🏻‍♀️

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
[Completed] His woman Where stories live. Discover now