.33.

6.4K 472 4
                                    

Өдөр хоног өнгөрсөөр бид гэрээс гаралгүй бүтэн 4 хонов. Бүх утсаа унтраагаад, бие биеэсээ холдолгүйгээр. Түүнд эрхлэн цээжинд нь наалдаж сууж байгаад унтчихсан байлаа.

Одоо бүүр эрх нь дэндээд суугаагаараа хүртэл унтдаг болж дээ Хан Исү. Тэр намайг сэрээхгүй гээд бүтэн 2 цаг хөдөлгөөнгүй намайг ажиглан суусан юм байх. Дараа нь намайг сэрэхэд харин тэр толгой нь агаарт жингүйдэн тухгүй гэгчинь унтаж байсан юм. Түүнийг сэрээгээд бид шалан дээрээс орлуугаа зэрэг мөлхөн хөнжлөө нөмөрч аваад унтахаар хэвтэцгээв.  Тэр араас минь тэврэн хүзүүн дээр минь өндийн хурдан гэг чинь үнсэн "хайртай шүү" гэж хэлээд тасраад өглөө.

Харин би аяархан түүнрүү эргэж хараад өөрийнхөө ажиглалтын цагийг эхлүүлэв.

Бид үүнийг л хүртэх гэж, энэ жаргалыг л мэдрэх гэж тэр олон хүйтэн, нулимстай, ганцаардал дүүрэн шөнүүдийг өнгөрөөж байсан юм гэж үү.

"Аливаа хүсэл бүхэн дандаа дэргэд байдагсан бол жаргалын амтыг мэдрэхгүй байхсан" гэж юутай үнэн үгс вэ.

Гэвч өнөөх л өөрөө ч тухтай бодон суухаас айх болсон бодол толгойд эргэлдэнэ. Хүн хэт их жаргалаас айж энэ бүхнийг хэзээ дуусах бол гэж жаргалаа ч хөндүүртэйгээр эдлэх үе бас байх.

"Би ч бас чиний айж байгаа зүйлээс айж, бодож байгаа зүйлийг чинь бодож байна" гэж аниргүйг эвдэн тэр зөөлхнөөр шивнэв.

Би "Би юунаас айж юу бодсон юм"

Жонгүүг "Надад ч бас энэ бүхэн зүүд шиг, яг л миний тархиндаа л төсөөлөн жингүйдэж явдаг тэр мөрөөдөлтэй хэтэрхий адилхан байгаа болохоор энэ бүгдийг бодит гэдэгт ч итгэхэд хэцүү байна. Гэхдээ бид зүгээр л үүнийг хүртэх хэрэгтэй. Тэгээд л болоо. Харин чи надад ганцхан л амлалт өгч чадвал би үхэн үхтлээ чиний дэргэд чамайг инээлгэхийн төлөө өдөр бүр хичээх болно"

Би "Амлаж байна"

Жонгүүг "Юуг амлаж байгаа юм"

Би "Юу ч байсан би чамайг дэргэдээ байлгахын тулд"

Жонгүүг "Намайг хайрлахаа битгий болиорой, чамайг намайг хайрлахаа больчихсон над дээр дахиад ирэхгүй гэхэд би бутраад уначих шиг л санагдаж байсан. Үнэхээр аймар байсан."

Би "Ойлголоо амлаж байна"

-------------

Жаргалтай нь аргагүй хөнжилдөө хөлбөрөн биеийнхээ чилээг гарган суниачихаад түүний футболкыг углан толинд харав.

Цаанаа л гэрэлтэх болсон царайгаа хэсэг харж зогсож байгаад дараа нь хүзүү болон гуяан дээр минь байх улаан болон хөх тэмдгүүдийг харан хацар минь яагаарлаа.

Бүх зүйлс өөр болсон. Түүний үнсэлт ч, хүрэлт ч, бас түүний өгөх мэдэрмжүүд ч тэр. Секунд бүрт шивнэх түүний энхрий үгс ч тэр.

Хаалга налан түүний үйлдлийг ажиглан зогсоно. Яг л өмнөх шигээ тэр дээгүүрээ нүцгэн доогуураа шортноос өөр зүйлгүй цааш харан хоол хийн зогсоно.

Би "Чи надад хэзээнээс эхлэж сайн болсон бэ?" гэж түүнээс асуухад тэр бага зэрэг цочин надруу эргэж хараад инээмсэглэв.

"Миний үсэнд анхаарал тавьбал хэлж өгье" гээд нойтон үсрүүгээ заан хэллээ.

Би угаалгын өрөө орон алчуур авч түүний хойно очиж зогсоод өлмийгөө өргөн үсэнд нь чүү ай хүрэн зөөлхөн арчиж эхлэхэд тэрээр чанга чанга инээчихээд бага зэрэг доошлон намайг шууд л үүрчихэв.

"Одоо арчиж болно жижигхэн хатагтай минь"

Би "Би жижкэн биш, чи л хэтэрхий өндөр байна"

"За тэхээр жижкэн гүнж минь сонсож бай түрүүчийн удаа чамд хоол хийж өгч чи үсийг минь сэнсдэж байхад зүрх минь чанга цохилж, гар минь чичигнэж байсан. Тэгэхээр тэр үед лав аль хэдийнээ сайн болчихсон байсан. Тэрнээс өмнө гэвэл аав ээжтэй гэрлэлтийн асуудлаас болж хэрэлдчихээд чамайг л тайвшруулж чадах байх гээд ирэхэд чи хэтэрхий үзэсгэлэнтэй харагдаад намайг хүлээж байсан. Яагаад ч юм тэнд гэрлэлт гээд энд чамд хоргодоод яахаа ч мэдэхгүй улам бачуураад өөрөө ч мэдэлгүй би хийсэн хоолыг чинь авч шидчихээд гарч билээ. Тэр үед ч бас сайн болчихсон байсан. Ер нь ингээд хөөгөөд бодоод байхад би анх хараад л чамд дурлаж байсан юм байна. Харин дараа нь уулзах бүртээ улам ихээр бодогдож эхлэсэн. Бусад хүүхнүүд шиг ард урдаас залгаж яршиг болохгүй харин ч чив чимээгүй алга болчихдог болохоор чинь харин ч миний шар хөдлөөд өөрийн эрхгүй энэ хүүхэн чинь юу хийгээд алга болчихвоо ч гэж бодоод өөрөө түрүүлж залгаж өөрөө түрүүлж очно. Олон хоног алга болоод ирсэн ч хааччихаад ирсэн юу хийж байсныг минь ч асуухгүй болохоор чинь энэ хүн ер нь намайг сонирхдог юм болов уу үгүй юм болов уу ч гэж бодон нэг тийм хийдэггүй сонин үйлдлүүдээ хийдэг болчихсон байсан. Магадгүй тэр үеэс л байх. Киахх Хан Исү ч янзтай юмаа Жон Жонгүүгийг тэгж барьц алдуулаад л" гэх түүний үгсэд сэтгэл минь догдлож давхар бас хайр хүрнэ.

Түүний нуруунд мордсон чигтээ бид хоолоо хийж дуусан энэ удаа өвөр дээр нь суусаар хоолоо иднэ. Дараа нь харин энгэрт нь тэврүүлсээр бид орондоо орцгоож кино үзэж аль эсвэл өнгөрсөн бас ирээдүйг ярилцана.

Тэр надаас анх удаа "бидний ирээдүйг ямар байгаасай гэж хүсэж байна"

"Чи минь юу мөрөөдөж байна, юу хийхийг хүсэж байна" хэмээн асуусан.

Одоо л бидэнд ирээдүй гээч зүйл оршиж эхлэж байна.

Бидний жаргалтай ирээдүй.

[Completed] His woman Where stories live. Discover now