.29.

5.8K 474 11
                                    

Намайг хүсэхгүй бол орхих болно оо гэх үгсэд сэтгэл минь хөндүүрлэж, цээж минь хоосорч байсан ч би одоо л энэ үгийг хэлчихвэл бүх зүйлс хэвэндээ орно гэж найдаж байна.

Би хэлэхийг хүсээгүй ээ. Чамайг яг л нүдэндээ торсон тоос мэт үздэгээ. Сэтгэл дотроо одоо хирнээ сэтгэлийг минь догдлуулж, ухаан санааг минь үймрүүлдэг тэр нандин хүн хэвээрээ гэж би хашгачиж байсан.

Би ч бас чамайг жаргалтай байгаасай гэж хүсэж байна. Бид тус тусдаа. Өөр өөрсдийнхөө тэр замаар өөр өөрсдийнхөө аргаар жаргалтай байх ёстой.

Би хэн нэгнийг сэтгэлийг хөдөлгөж  тэр хүн нь Жонгүүг гэдгийг мэдсэнээс хойш өмнөх амьдралдаа харамсахаа больчихсон. Миний шүд зуун тэвчиж байсан тэр өнгөрсөн зүгээр нэг миний л хувьд нандин бас хий дэмий хоосон зүтгэл болж өнгөрөөгүй гэдгийг мэдэх надад хангалттай байсан. Би чадсан. Түүний сэтгэлд багтаж.

Намайг өөртөө дурлуулах болно оо. Хүлээж бай гээд догь царай гаргахад чинь миний зүрх зогсчих шахсан. Дурласан Жонгүүг надад маш их таалагдсан. Би өөрийгөө дээгүүр үнэлэж байж магадгүй ч түүний надруу шунан харах харц намайг солиоруулж байсан. Энэ л надаа хангалттай. Би одоо амьдралаас арай өөр зүйл хүсэж байна. Сэтгэл шаналал бас ганцаардалгүй амьдрах. Зүгээр л цагийн ажил хийгээд ч хамаагүй өдрийнхөө хоолыг болгоод орой нь дуртай амттанаа идэн кино үзэн суух ч юм уу.

Энэ тэнүүгээр аялаж шинэ хүмүүстэй танилцаж сайхан газрын зураг авж маргааш гэж байхгүй мэт жаргалтай амьдрахыг хүсэж байна. Ирээдүйд хэрхэн амьдрах вэ, би одоо яаж амьдарна аа гэх ч бодолд дарагдахыг хүсэхгүй байна. Тэр чигээрээ ганц бие эрх чөлөөт аз жаргалтай дур булаам бүсгүй болмоор байна. Энэ бол миний өөртөө өгч буй эрх чөлөө өнгөрсөнд их хичээсэн шүү гээд өөртөө өгч буй шагнал.

[Completed] His woman Where stories live. Discover now