.32.

5.8K 462 4
                                    

Хуучны танил мэдрэмж намайг өглөө сэрсэн даруйд минь бүчин авлаа. Хажуу тийш харсан даруйдаа би өөрийгөө шоолж давхар нулимс минь урсав.

Учир нь би орондоо ганцаараа сэрсэн юм. Орныхоо түшлэгийг налан гуниглан суухын зэрэгцээ бас маргаашаа ч төлөвлөөд амжлаа. Чимээ анир огт алга. Бүх өрөөнүүдээ шалгасны эцэст амьд хүн байсангүй. Өчигдөр орой ирээд ачаагаа багланадаа гэж бодсон ч Жонгүүгтай уулзаж толгойгоо самруулж хамаг ажлаа хаясан болохоор оройны нислэгт амжихын тулд хамгийн түрүүнд хувцасныхаа шүүгээг онгойлгон тээшиндээ чихэж эхлэлээ.

Удалгүй хаалганд минь код хийх сонсогдон би нусаа татсаар онгорхой хаалгаар минь шууд харагдах үүдний өрөөлүү хараад яахаа ч мэдэхгүй өмөлзөн суув.

Жонгүүг намайг харсан даруйдаа нүд нь томорч ирээд цүнхтэй зүйл болон тортой юмаа тэр чигт нь газарт хаячихаад надруу хурдан алхсаар ирнэ.

Жонгүүг "Исү юу болсон юм? энд юу хийгээд сууж байгаа юм? Яагаад уйлчихсан юм?"

Түүний олон асуултын хариуд миний нүдээд нулимс арайчүү тогтон нүд бүрэлзэж, ирүү минь өмөлзөн чичирч, амьсгаа минь хүндэрч байгаад цааш тэвчсэнгүй чангаар уйлж эхлэв.

Жонгүүг "Исү? Алив ээ яасан юм" гэсээр намайг өөртөө наан аргадах гэсэн ч би түүнийг өөрөөсөө түлхээд жоохон хүүхэд шиг л хашгачиж эхэллээ.

"Хааччихаад ирж байгаа юм. Хэлээд явж болсонгүйюу, би... Би... Ч-чамайг нам-майг дахиад л хая-ад явчихлаа-а гэж бод-оод сэрээд , ганцаараа сэр-р-ээд ямар их уйлсан гэж бодож байна. Да-ахиад л хаягдчихлаа гэж бодоо-од иииии"

Жонгүүг "Уучлаарай за одоо тайвширчих тэгэх үү Исү, чамайг сэрээх гэснээ тайван унтаг гэж бодоод уучлаарай уучлаарай дахиад уйлуулчихлаа миний буруу аль хир их уйлсан болоод ингэтлээ бүлцийчихсэн юм"

Жонгүүг "Бас хувцсаа аваад хаачих гэж байгаа юм. Жоохон удсан бол яваад өгөхнээ энэ эмэгтэй чинь" гэх түүний сүүлийн үгсэд инээд минь хүрэн инээсэнд тэр намайг энгэрээсээ салгаад нулимсыг минь арчин хацрыг минь элбэсээр өөрлүүгээ харуулав.

Жонгүүг "Хүн тэгж их амлалт өгөөд хайртай гэдгээ тэгтлээ их хэлж байхад тэгж бодоод байхдаа яадаг юм. Би ч бас чамд гомдчихлоо"

Би сөөнгөтсөн хоолойгоор түүнд "Хэн нь хэнийгээ аргадах гээд байгаа юм. Миний гомдол гараагүй байна сайн аргад"

Жонгүүг "Өчигдөрхөн л уйлуулахгүй гээд амлалт өгчихсөн байхад хүнийг муу хүн болгож ингэтлээ уйлаад л өөдгүй хүүхэн"

Би "Хаа өчигдөрхөн л хайр минь амьдрал минь гээд байсан одоо өөдгүй хүүхэн болчихсон байх шивдээ"

Жонгүүг "Хөөрхөн юмаа Хан Исү, үнэхээр өхөөрдмөөр байна. Эгдүүтэй байна. Хайр татмаар байна"

Түүний үгсэд би яахаа ч мэдэхгүй хацар улайн нүүрээ түүний цээжинд нууж харин түүний инээд гэрээр дүүрэн цуурайтна.

[Completed] His woman Where stories live. Discover now