0. THE DERN

799 43 0
                                    

". . . Бичиг үсэг үүсэхээс өмнөх үеийн хүн төрөлхтний нэн эртний соёл түүхийг болон бичиг үсэг үүссэнээс хойших эртний үеийн бичигдэж тэмдэглээгүй, бичигдсэн ч эх баримт нь манай үед уламжлагдаж ирээгүй үйл явдал, соёл нийгмийн түүхийг сэргээн шинэчлэхэд булш дараас, хадны сүг зургийн дурсгал эрхэм нандин ач холбогдолтой байдаг. Эдгээр сурвалжийг археологийн шинжлэх ухаан судалдаг..."

Зааланд суусан оюутан бүр залуухан доктор, профессорын лекцийг яг л илбэдүүлсэн мэт шимтэн сонсоцгооно. Залуухан хэрнээ лекцийг хөгжилтэйгөөр заах нь насаараа хичээл заасан багш нараас ч илүү туршлагатай гэлтэй.

"Эцэст нь хэлэхэд. . . хүмүүс төсөөлөхдөө археологи гэхээр дан түүхийн ном уншаад, хөдөө гадаа яваад л болдог гэж боддог. Гэхдээ энэ бол зөвхөн мөсөн уулын орой хэсэг. Үүнээс илүү хийх, сурч мэдэх юм маш их. Бүх насаараа л суралцаж явна гэсэн үг дээ. Төгсөөд ажил тийм амар олдохгүй. Тэгээд ирэхээр гэрийнхэн бас өөр зүйлс хийхийг шаардаж эхэлдэг. Төгсөөд шууд л гадагшаа суралцах төлөвлөгөөг эртнээс бэлдэж явах нь чухал даа. Ер нь л нэлээн гүргэр, зорилгодоо тууштай хүний явах зам шүү. Тийм болохоор бүх талаараа өөрийгөө маш сайн бэлдэх хэрэгтэй. Хими, биологи, математик гээд нэмэлт мэдлэгүүдийг сайн үзэх хэрэгтэй!За тэгээд олон юм нуршаад яахав, анхаарал хандуулсан бүгдэд нь талархая !"

Жилд ганц удаа л болдог мэргэжил чиглүүлэх сургалт ийн өндөрлөлөө.

"Sora, тэр яаж ийм гайхалтай байдаг байна аа?"

"Хэлээд юу гэхэв! Хорвоо дэлхийд ийм хүнийг төрүүлж өгсөн бурхандаа л талархая даа ёстой. . ."

Бүсгүйг Хан Сора гэх ба 26 настай хэрнээ аль хэзээний доктор, профессор цолтой эрдэмтэн болсон нь түүнийг ямар ухаалаг, ер бусын амжилттай гэдгийг илтгэнэ. Сора бол археологич мэргэжилтэй нэгэн. Үнэхээр л бурхнаас заяагдсан гэмээр тууштай байдал, ухаалаг, гярхай зантаé. Нэмж хэлэхэд тэр солиормоор үзэсгэлэнтэй. Тэрээр хүн бүрийн сонгоод байдаггүй мэргэжлээр итгэмээргүй олон нээлт амжилтыг гаргасан бөгөөд дэлхийд танигдаад буй залуухан археологич билээ.

Сора Сэйнт Лүйсийн Миссоури-д (Saint Louis University) болсон сургалтаа  дуусгачихаад үзэсгэлэнт хотын гудамжаар нүүр дүүрэн мишээсээр дараагийн шинэ судалгаандаа гарахаар төлөвлөсөн ажлаа харан алхана.

Хотын төвд байрлах таван одтой буудлынхаа VIP өрөөнд орж ирээд шууд л том зөөлөн орлуу хувцастайгаа шумбалаа. Тийм ээ, тэр сая л ямар их ядарснаа ойлгов.

The Gods of  Heaven: Bloody FateDove le storie prendono vita. Scoprilo ora