26.BOOK

265 36 15
                                    

-Хайрлуулахгүй байна гэдэг аз хийморь гутахын нэр, хайрлахгүй байна гэдэг зовлонгийн нэр -

-Хайрлуулахгүй байна гэдэг аз хийморь гутахын нэр, хайрлахгүй байна гэдэг зовлонгийн нэр -

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


       ~Сорагийн талаас~

Посейдоныг би алсаас ширтэн зогссоор. . Тэр намайг алчих вий гэж айсандаа хөшөөн дээр очихыг хүссэн ч чадаагүй юм.

Сүүлийн үед надад тэр их зөөлөн хандаад байгаа нь хачин шүү. Намайг шинэ өргөөнд сэрсэнээс хойш л хачин болчихсон. Магадгүй намайг үхчих байх гээд санаа нь зовсон байх л даа.

Посейдоныг би Тэнгисийн Оронд ирсэнээс нь хойш анх удаа ингэж тогтож харж байна гээч. Анх уулзахдаа ч царайлаг төрхийг нь биширч байсан сан.

Тэр үнэхээр Медузад чин сэтгэлээсээ хайртай байжээ. Бараг хагас цаг орчим тэр хөшөөтэй газраас холдсонгүй. Хайртынхаа эцсийн амьсгал хураасан газарт намайг авчраад л. . Энэ яахын аргагүй "Хайрт минь танилц! тэр бол чамайг амилуулах тахил" гэж байгаа юм шиг л .

Ингэхэд бодоод байх нь ээ. Яаж Мисүд шидэт амьтан байв?!

Зөвхөн гарал угсаа дээгүүр л нэгэн, нэг ёсондоо "бурхан"-тай холбоотой нэгэн л ийм эзэмшлийн шидэт амьтадтай байдаг байтал. .

Ер нь Ариун Орны түүхэнд Дена гэх нэр огтоос байхгүйг ч би сая л санав. Мисүгийн тухай илүүг мэдэх хэрэгтэй юм байна.

Бас Медузагийн талаар. .

Посейдон сая л нэг тэр газраас холдон нааш аажуухан алхан ирэх нь намайг сандраана. Тархин дотор минь байдаг эсүүд минь надад арай л их айдсын даавар өгөөд байна уу даа?

"Битгий надаас айгаад бай! Царай чинь бүр хувхай цайгаад үхчихсэн юм шиг харагдаад байна"

Тэр ямар муухай зүйлтэй зүйрлэж ярьдаг юм бэ?!

Ингэхэд Сора, чи яагаад түүнтэй багахан ч болов дотносоод Медузагийн бас өөрийнхөө зүүдэндээ харсан учир битүүлэг зүйлсийг мэдэж болохгүй гэж?!

The Gods of  Heaven: Bloody FateWhere stories live. Discover now