9.FIRST MEETING

124 16 2
                                    

Хүний юу хийж бүтээх нь юмыг хүлээж авах чадвар болон өөртөө итгэх үнэмшлээр л хязгаарлагдана.—

Унтах гэсэн ч нойр үл хүрнэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Унтах гэсэн ч нойр үл хүрнэ. Нойр хүрэхгүй байна!

Би унтмаар байна. Би унтмаар байна. Би унтмаар байна. Би унтмаар байна. Би унтмаар байна!!!!!

Зүгээр л нойр огт хүрэхгүй байх юм.

"НОЙР ХҮРЭХГҮЙ БАЙНА!!!!!!!" . Уурласандаа чангаар хашхирлаа бүр. Хммммммм.

Орноосоо босон хэсэг ёозгүй сууж байхад толгойд  минь гэнэт дэггүйтэх санаа орж ирлээ.

Нарны оронд бараг хамаг бие хаа харагдмаар нимгэн алтан эмжээртэй , шар торгон сул загварын даашинзнуудыг өмсдөг болохоор надад жаахан эвгүй л байна. Бүр даашинз нь нарийхан мөртэй болохоор  цээжнийхээ гадуур нимгэн алчуурыг нөмрөөд дэнлүүгээ унтраагаад өргөөнөөсөө гарлаа.

Саран авхай тэнгэрт гарч үй олон одод түгсэн шөнө би шилтгээнээр чимээгүйхэн алхана. Цэргүүд ч сэрүүн байх ба өргөө бүрийн үүдэнд зогсож байсан болохоор элдэв айх аюул надад байсангүй.

Давхар давхруудаар хэрэн хэссээр нэг давхрын шатан дээр хэн нэгэн хүмүүсийн ярианд таг гацан зогслоо.

"Бидэнд өөр сонголт , зам байгаа гэж үү?!"

Хоолойноос л ойлгомжтой Хусог байна.

"Тэнгисийн бурхны зорилгийг хэн хүнгүй л мэдэж байгаа. Медузаг дахин сэрээж болохгүй, гамшиг нүүрлэх болно. Тэглээ ч би Сораг түүнд өгөхийг огтхон ч хүсэхгүй байна. Бид түүнийг өгсөн ч ямар нэг аргаар түүнээс буцаан авна! Хусог"

Энэ харин жанжин байна. Синоп жанжин.

"Дүү минь, би ойлгож байна. Гэхдээ бид бүгдэд үнэхээр өөр сонголт байхгүй . Саяхан л би Сүминтэй уулзсан . Би дайныг хүсэхгүй байна. Огтхон ч! Гэлээ ч сонгогдсон нэгнийг өмчилж болохгүй бас . . . Хэрвээ дайн хийсэн ч түүнийг бид дийлэхгүй. Түүнтэй цуг Ахилл байгаа гэдгийг сана. . ."

The Gods of  Heaven: Bloody FateWhere stories live. Discover now