18. REVIVAL

217 33 18
                                    

~Бусдыг хайрлах нь тэднийг алдаж магадгүй гэсэн бодлоос эхэлдэг.~

             ~Тэнгисийн Орон~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


~Тэнгисийн Орон~

Тэхён өөрийн сэнтийдээ суугаад хэд хоног сураггүй байсан өөрийн жанжин руугаа басамжлан харж байв.

Ахилл түүний өөдөөс хэсэг хугацаанд хоосон ширтсэний эцэст түүнд ёслолоо.

"Эристэй хүртэл хуйвалдсан чи энд яаж ирж зүрхэлнэм?"

Ахиллд түүний энэ бүх ёжлол огтоос сонин биш байв. Харин ч үнэхээр ядаргаатай байх аж.

"Тэхён, ингэж талцаад байлгүй өөр зүйлийг бодох хэрэгтэй байна! Би чамтай тохирсон бол хэзээ ч түүнийгээ үгүй хийхгүй."

Тэхён энэ удаа төв царайлсаар түүнд үргэлжлүүлэн ярь гэх шиг дохилоо.

Ахилл дээш босон зогсоод хөмсгөө бага зэрэг зангидсаар үйл явдлуудыг ярих аж.

"Сонгогдсон нэгнийг биднээс урьтаж өөртөө авах гэсэн нь Эрис мөн. Гэхдээ тэр сонгогдсон нэгнийг хорлох гэсэн нэгэн ч биш. Миний ажигласнаар тэр нэгэн гуравдагч этгээд түүнийг биднээс хулгайлах ч биш, бүр амийг нь бүрэлгэх зорилготой байна. Эрисийг биднээс түүнийг хулгайлахыг ч мэдэж байсан болохоор Нарны Орноос ирсэн шидэт жимсээс авахуулаад бага багаар бидний анхаарлыг сарниулан сонгогдсон нэгнийг алах гэж байж. . Магадгүй энэ бүхнийг сэдээд байгаа нэгэн үнэхээр басаж боломгүй нэгэн бололтой. Бид яг одоо анхаарлаа тэр харь орноос ирсэн бүсгүйд хандуулах хэрэгтэй! Үгүй бол бидний хэн хэн нь хоосон хоцрох нь . ."

Тэхён Ахилл руу өнөө л нэг хоосон харцаараа төөнөхөд Ахилл өөрийнхөө уурыг тэвчиж байв.

Тэр ч бас өөрийн хайрт болон хүүгээ хармаар байгаа учраас Тэхёны хахир аашийг тэвчиж байлаа.

"Харамсалтай юм. . Саяхан тэр харийн бүсгүй миний нууц цэцэрлэгт орж ирсэн. Тэгээд тэр одоо гадаа ухаангүй хэвтэж байгаа"

The Gods of  Heaven: Bloody FateWhere stories live. Discover now