22.INSIDE

154 26 15
                                    

~Жинхэнэ дурлалт залуу чинь духан дээр чинь үнсэхэд, нүд рүү чинь эгцлэн харж инээмсэглэхэд л сэтгэлийг чинь донсолгож чадна.~

          ~Сорагийн талаас~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


          ~Сорагийн талаас~

Би шинэ өргөө гэх хүйт даасан өрөөнд орж ирээд бушуухан нүүрээ дараад уйлсан юм.

Хаалга ч түгжих нь сонстоход би Мисүг хэмээн бодов.

Юунд намайг ингэж адална вэ? Би энэ бүхнээс залхаж байна. Би буцаад явмаар байна. Зугтмаар байна. .

"Яагаад ингэж уйлаад байгаа юм?"

Огтоос өөр хоолой сонстоход би цочин арагш харав.

Өмнө нь энд ирэхэд ч тэр, цаг хугацаагаар аялахад ч тэр байсан надтай адилхан бүсгүй над руу харан зогсож байлаа.

Нулимсаа арчаад нүүрээ буруулан шал ширтэн зогслоо.

Тэгээд өнөөх надтай адилхан бүсгүй рүү удаанаар эргэн харав.

Шаргал үсээрээ л надаас өөр энэ бүсгүй над руу үл ялиг гуниглангуй харж байсан юм.

Би түүн рүү харсан чигтээ зөөлөн шивнэсэн юм.

"Би уйлж болохгүй хэрэг үү?"

Тэр над руу энэ удаад сониучирхан харж байлаа. Тэгээд хальтхан цонх руу хараад толгойгоо зөөлөн дохисон юм.

Би ч түүн рүү ойртон очоод нүднээс урсах нулимсаа арчаад
"Чи хэн юм бэ?! Намайг энд авчирсан гол зорилго чинь юу юм бэ? Би эндээс явмаар байна! Гуйя. . Би ингэж өвдмөөргүй байна!"

Тэр гараа явуулаад нулимсанд минь зөөлөн хүрэх мөчид би хачин их тайвшралыг мэдрэв.

Шаргал үст бүсгүй над руу хэсэг харж байгаад намайг тойрон алхсаар намуухнаар ярьж эхэллээ.

"Чи өвдмөөргүй байгаа бололтой. . ."

Түүний юу ярих гээд байгааг гайхан түүн рүү харахад тэр над руу зөөлнөөр ширтэх аж.

The Gods of  Heaven: Bloody FateWhere stories live. Discover now