7.APOLLO-JEON HUSEOK

154 14 4
                                    

-Чадна гэдэгт итгэснээр та замынхаа талыг туулж байгаа-

-Чадна гэдэгт итгэснээр та замынхаа талыг туулж байгаа-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Юу? Хусог гэнэ ээ?!!

Яахав, Ариун Орны бурхдын дууддаг нэр нь "цол" нь гэдгийг мэдэх ч ийм нэр байна гэж төсөөлсөнгүй.

Би яг солиорч байгаа байх нь. Сүүлдээ өөрийгөө ч эрүүл эсэхэд эргэлзэж эхэллээ.

Дафне Аполлог тэврэн авахад Аполло түүнийг дахин алдахгүй мэтээр чанга тэвэрч энд тэндгүй үнсэж байлаа.

Худал гэж хэлээч надад, гуйя!

Би бодож чадахаа болин зүгээр л орчныг ажиглахаар шийдэв.

Аполло бишээ Хусог гэгчийг ийм их аз жаргалтайгаар инээж байхыг нь анх удаа харлаа.

Тэд сайхан харагдаж байна, үнэхээр сайхан.

Дафне Хусогийг дахин чанга тэвэрсээр эргэн тойрноо харсаар нүүр дүүрэн инээлээ.

Тэгээд түүний харц над дээр тогтон намайг хэд ажигласны эцэст нүд нь багахан томроод нулимсаа арчин Хусогийн гарнаас нь атгалаа.

"Хайрт минь, тэр. . . Тэр сонгогдсон нэгэн хэрэг үү?" .

Дафне Хусогоос ийн асуухад тэр түүнд толгой дохин хариулсаар тэд  нааш дөхөн ирцгээлээ.

Дафнегийн нүднээс зогсолтгүй нулимс урсахад би яахаа мэдэхгүй үймрэн зогсоно.

Дафне нулимсаа арчин Хусогийн гарнаас атгасаар

" Баярлалаа, баярлалаа. . . Намайг дахин амилуулсанд чинь үнэхээр их баярлалаа бүсгүй"

Би ч толгойгоо дохин муухан инээхэд Дафне гарнаас минь атгасаар " Би бол сахиусан тэнгэр. Намайг Сүмин гэдэг. Дафне бол Зевс бурхны надад өгсөн дуурьсах нэр, харин чамайг ?"

Хөөөх, Сүмин гэдэг байх нь. Яг одоо болж буй явдалд догдлоод үхэхнээ.

"Сора, Хан Сора. Та нарынхаар бол сонгогдсон нэгэн, гэхдээ надад ийн жинхэнэ дурсах нэрээ хэлж болно гэж үү дээ?".

The Gods of  Heaven: Bloody FateWhere stories live. Discover now