23.STARS

163 29 20
                                    

~Чи хэн нэгэнд дурлах үед хүч чадлыг мэдэрнэ. Харин чи хэн нэгнийг хайрлах үед, чи эр зоригтой болно~

 Харин чи хэн нэгнийг хайрлах үед, чи эр зоригтой болно~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

        ~Мисүгийн талаас~

Авхайг олон хоног хүлээсний эцэст тэр эргэн ирлээ. Түүнийг хамгийн сүүлд Ахилл жанжинтай нийслэлийг сонирхоно гээд явсанаас хойш сайн тогтож ч харж чадсангүй.

Авхайн харц ихэд өөрчлөгдсөн байлаа. Анх энд ирэхээс авахуулаад алга болох хүртэлх түүний харц гэнэн, томоогүй, дэггүй, шинийг эрэлхийлсэн аз жаргалаар дүүрэн байсан бол одоо түүний харцанд гуниг гутрал, айдас дүүрчээ.

Чухам юу түүнийг ингэж өөрчилж орхив?

Авхай Ахилл жанжнаас зугтах мэт намайг чирсээр шинэ өргөөг зүглэж байсан юм. Түүнд чирэгдэн явахад нүдний минь буланд Ахилл жанжны сүйх тэргэндээ нүүрээ даран суух үзэгдсээр өнгөрөв.

Би байдал хэцүү буйг ойлгосоор түүнд юу ч хэлэлгүйгээр өргөөнд нь орууллаа.

Сора авхайг өргөөний гаднаас сэм сонортон зогсоход тэр чангаар уйлж гарсан юм.

Зүрх минь түгшиж, өөрийн эрхгүй хоёр хөмсөг минь нумарч чухам авхайд минь юу тохиолдсоныг тааж ядна.

Ахилл жанжин хүртэл тийн нүдэнд итгэмгүй үйлдэл гаргаж байхыг бодвол давж барамгүй хэцүү зүйл тэдний хооронд тохиосон бололтой.

Юун түрүүнд авхайг тэнхрүүлж, тайвшруулах хэрэгтэй. Би ийн сэтгэсээр түүний нүүр, гарыг арчих бүлээн ус бэлдэхээр ордны угаалгын хэсэг рүү явсан юм.

Замд таарах шивэгчид цөм авхайн талаар ярилцах нь миний дургүйг хүргээд авлаа. Тэдэнд авхайд юу тохиолдож, яах нь ямар хамаатай юм?!

"Бүгд ажлаа хий! Эс бөгөөс амнаасаа болж амьгүй болох вий!"

Тэдэнд анхааруулан хэлчхээд авхайд зориулан тайвшруулах цэцгийн хандтай бүлээн усан дээр дуртай сараана цэцгээр нь нэмж хандлаад зөөлөн сайн чанарын алчуур аваад яаравчлан хөдөллөө.

The Gods of  Heaven: Bloody FateWhere stories live. Discover now