11.EYES

117 15 4
                                    

-Хүн инээмсэглэлээр гоёсон үедээ л хамгийн сайхан харагддаг. Дотроос гэрэлтэх гоо үзэсгэлэнгээс илүү гоо үзэсгэлэн гэж үгүй.-

Би хаана ч юм бэ сараана цэцгийн хүрээлэнд болроор дүүрэн сараана цэцгийн дунд би унтаж байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би хаана ч юм бэ сараана цэцгийн хүрээлэнд болроор дүүрэн сараана цэцгийн дунд би унтаж байлаа. Гэхдээ би болор шигтгээтэй хувцастай, мөн шар, саарал өнгийн урт үстэй байлаа.Түүнээс бусдаар миний царай төрх яг л би байв.

Тийм ээ, би зүүдлээд байна. Гэхдээ их хачин бодит гэмээр. . .

Сора үе үе хөмсгөө зангидан хүчтэй амьсгалахад Мисү уруулаа хазлан хөмсгөө зангидаад гарнаас нь атгав.

Тэгээд духан дээрх час халуун болсон алчуурыг аваад дахин хүйтэн жин тавив. Мисү уруулаа хазлан төв царайлсаар үхдэл мэт унтах Сораг нүд салгалгүй ширтэнэ.

Сора өөрийн өргөөндөө ийн зовиуртай дөрөв хоног огт ухаангүй хэвтэж байсан юм.

~~~

"Тэр үхчихвэл яах болж байна!"

Посейдон уурссаар чанга дуугаар хэлэхэд танхимд цугларсан ноёд, сайдууд цөм чичирцгээх аж.

Сайд болон ноёд ч нууцаар бие бие рүүгээ хөмсгөө зангидан харцгаана. Тэд чухам ямар ч сайн, муу үйл хэрэг болсон бай сэтгэл хөдлөлөө огт гаргаад байдаггүй мөсөн зүрхт хаанаа энэ удаа ингэж их уцаарлаж байгаад нь гайхахын зэрэгтээ үхтлээ айцгааж байлаа.

Харин тэдний дунд болж буй бүхэнд анхаарал өгөлгүйгээр айн зогсох тэнэг мэт ноёдыг ажиглах Ахилл Пелей. Тэгээд тэр үнэхээр уурласан байх Посейдонг хараад багахан жуумалзана.

Тэр бүсгүй үнэхээр сонгогдсон нэгэн байх нь ээ.

"Х-хаантан минь, тэр яалтчгүй сэргэнэ. Хорыг жанжин сааруулсан байсан тул тэр үхэхгүй ээ хаантан минь. . . Түүнд зохих ёсны эмчилгээг бид цаг алдалгүй хийж байгаа."

Ордны шидтэн эмч ийн хэлэхэд Посейдон нүдээ анин хажуу тийш хараад гараараа нүүрээ даран бодол болно.

The Gods of  Heaven: Bloody FateWhere stories live. Discover now