14.DARKER

144 20 6
                                    

~ Хэрэв та там дундуур явж байгаа бол зогсолтгүй яваарай ~

Ахиллийн царай хэдэн секунт таагүй болохыг би хажуугаас нь хараад амжлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ахиллийн царай хэдэн секунт таагүй болохыг би хажуугаас нь хараад амжлаа.

Тэгэхээр тэр магадгүй Эрис бололтой. Хэрүүл маргаан, хов жив, хүсэл тачаалын бурхан.

Тэр гарцаагүй надаар нэг зүйл хийлгэхийг хүсэж байгаа. Тэр хүн чононуудыг ч тэр бидэн рүү илгээсэн байж таарна.

Тэр залуу бидэн лүү дөхөн ирэхэд түүний хажууд байсан аварга том бар ч биднийг яг л олзоо хэдэн хэсэг тасар тастан идэх гэж буй араатан аятай бүслэн зогсох аж.

Би шүлсээ залгин Ахиллд ойртоход өнөөх үл мэдэх нэгэн, магадгүй Эрис чангаар доог хийн инээх нь сонстоно.

Намайг шоолоод байгаа байх нь.

Ахилл өнөө л нэг хувиралгүй царайгаа гаргачихаад түүнд бөхийн ёслолоо.Тэгээд түүнээс асууна.

"Энэ шөнөөр эрхэм та энд юу хийж явдаг билээ? Би яаралтай гүйцэлдүүлэх ажилтай байсанд тан дээр очиж чадсангүй... Ёс алдсан бол уучил?"

Ахилл ийн тохуурхаад ч байгаа юм шиг хачин өнгө аястай түүнд хэлэхэд Эрис инээх аядаад "Үгүй дээ, үгүй! яахан агуу дайчинд чухал ажил байхад над дээр ирэх билээ? Манай хүн чононууд Харануйн Оронд минь үл мэдэх биет орж ирсэнийг үнэрлэсэн тул би цэргүүдээ илгээсэн юм. . Харин тэд нарыг минь хөнөөчихсөн байгаа Ахиллтай таарна гэж огт санасангүй."

Тэр ийн хэлээд Ахиллийг давуулан над руу харлаа.

"Таны чононууд над руу болон миний хүн рүү дайрсан. Би яаж зүгээр суух билээ?"

Ахилл сая намайг миний хүн гэсэн үү?

Ахилл намайг түүнээс илт нуугаад байна. Магадгүй Эрис миний талаар. . Сонгогдсон нэгний талаар мэддэггүй байх.
Үгүй ээ, намайг ирснийг мэдчихээд тэгээд л ингээд байна.

Харин Ахилл намайг хамгаалах үүрэгтэй. Тиймээс л Эрисд намайг өгөхгүйн тулд ийн худал хэлэх болжээ. .

The Gods of  Heaven: Bloody FateWhere stories live. Discover now