20.SAIKI-MIRE

196 32 26
                                    

~Хүн хэн нэгнийг хайрлаж, тэгээд хэн нэгнээр хайрлуулж байж л тэр үйлдлээр дамжуулж өөрөө өөрийгөө хайрлах аргыг мэдэж байдаг юм.~

           ~Сорагийн талаас~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


~Сорагийн талаас~

Бид Эрисийн шилтгээнд орж ирвээс Эрис бидэн рүү үл итгэсэн харцаар харан зогсох аж.

Би түүний урд очин ёслоод түүн рүү зөөлөн хараад "Би Сайкиг амилуулах болно. . Түүний сүнсийг хаана нуусныг би мэднэ"

Түүнд шуудхан ийн хэлэхэд Эрис намайг сонжих мэт ширтэнгээ толгой дохих аядав.

"Чи. . Чи үнэнг яаж мэддэг юм? Чи яг хэн юм бэ?"

Эрисийн асуултад би юу гэх вэ? Ямар Посейдон намайг алах гэж оролдоод, тэгээд би ухаангүй байхдаа цаг хугацаагаар аяласан гэж хэлэх үү?

"Үнэндээ одоо энэ тийм ч чухал биш. . Цаг дуусаж ч байж мэднэ"

Миний харснаар Афродита өнөөх хөгшин шидтэндээ ахин тушаал буулгаж байсан. Мирэг хэдий алж чадсан ч түүнийг ахин төрүүлэхгүйн тулд түүний сүнсийг тэр толинд түгжсэн.

Тэгээд хэнд ч мэдэгдэхгүйн тулд тэр толио энд байршуулсан. Эрис ч мэдэхгүй шүү дээ. Хайртай бүсгүйнь толин дотор буйг. Тэр тусмаа өөрийнх нь хажууд байгаа хэмээн бүр ч төсөөлөхгүй.

Би түүнд ийн хэлчхээд шууд л өнөөх толь руу гүйх шахам очив.

"Надад хэлээч? Энэ толиноос та ямар нэг зүйл мэдэрдэггүй гэж үү?"

Эрис миний энэ үйлдлүүдэд гайхаж байгаа бололтой.

"Чи юу төлөвлөөд байгаа юм? Үнэндээ би чамд итгэхгүй байна. Чамайг Посейдон намайг хорло гээд илгээсэн бол яах юм?! Ахилл? Надад юу болоод байгааг хэлдээ!?"

Ахилл ч түүнд юу ч хариу хэлсэнгүй.

Тэнэг амьтан. Тэнэг Ахилл.

Би толиноос арайхийн харцаа салгаад "Би бол сонгогдсон нэгэн. Тийм болохоор л өнгөрсөн дэх бүхнийг мэдээд байгаа юм. Надад итгээд Мирэг амилуул. . Үгүй бол цаг дуусаж ч байж болно"

The Gods of  Heaven: Bloody FateWhere stories live. Discover now