12.THE HISS

132 17 2
                                    

-Дурлалд татах хүчийг буруутгах аргагүй. -

                ~Нарны Орон~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~Нарны Орон~

"Хаантаан! Тэнгисийн Орон биднийг дайнд дуудаж байгаа бус уу!"

"Тийм шүү, хаантан минь! Бидэн рүү манай иргэний нүдийг явуулна гэдэг чинь яаж биднийг дорд үзэж байгаагийн илрэл бус уу?"

Нарны Орны зөвлөхүүд Аполлог хариу хэлэхийг хүсэн зогсоцгоох бол Аполло долоовор хуруугаараа сууж буй сэнтийнхээ ирмэгийг товшин суух аж.

Удасны эцэст энэ хуралдайг таслан Синоп жанжин хурдтай орон ирлээ.

Тэрээр танхимын голд ганц хөлөөрөө өвдөглөн хаантанд ёслочихоод дээш харан
"Хаантан минь, Тэнгисийн Орон луу илгээсэн үнэт жимсэнд Елена хордсон хэмээж байна! Хамгийн гол нь Еленаг хордуулж, цаашлан түүнийг хулгайлан бие махбодид нь аюул учруулсан нэгэн манай иргэн байж"

"Тэгэхээр тэр нүдний эзэн Гоо Тэнгэрийг хордуулсан нэгэн байх нь ээ"

"Байж боломгүй юм. . Ямар их гутамшиг вэ?"

Танхим даяар ийн дуу шуу болцгооход Аполлогийн товших хурууны чимээ зогслоо.

Зөвлөхүүд ч цөм чимээгүй болон доош харсаар зогслоо.

Аполло төв царайлсаар өгүүлрүүн.

"Цэргийнхээ бэлтгэлийг 4 дахин нэмэгдүүлж, дайнд ямагт сонор байж, Тэнгисийн Орон руу элч томилон илгээ"

Түүний хажууд бичээч цаг алдалгүй бичин түүнийг дахин үг хэлэхийг хүлээн зогсоно.

Аполлогийн харц нухацтай болсоор Синоп руу харан "Элчийг жанжнаар томилж байна"

Зөвлөхүүд ч түүний зарлигт хүндэтгэл үзүүлэн ёслосоор нэг нэгээрээ гарцгаав.

Танхимын голд өвдөглөн байсан Синоп сая нэг босон цэх зогсоод
Аполлод ёслолоо.

"Тэнгисийн бурхан . . Тэр үүний ард байгаа гэдэгт итгэж байна уу? Синоп?"

Аполло нүдээ анисаар бодлогошрох мэт хэлэхэд Синоп урьдын адилаар хүйтэн царайлсаар "Гарцаагүй! Тэр анхнаасаа л үүнийг хүсч байсан. Мэдээж хэрэг тэр өөрийн эсрэг зогсох бүх хаант улсыг сүйтгэхээр шийдсэн биз..."

The Gods of  Heaven: Bloody FateWhere stories live. Discover now