24. INVISIBLE

181 29 18
                                    

~Хайр гэдэг бол хоёр хүн тоглоод хоёулаа хожиж болдог тоглоом юм.~

          -Сорагийн талаас-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

          -Сорагийн талаас-

Өглөөний цэнгэг агаар нүүр илбэх мэт зөөлөн салхилахад  би нойрноосоо сэрлээ.

Хэсэг орондоо хөрвөөж байгаад дээш босон тагтан дээр гарч Тэнгисийн Оронг тольдон зогсов. Энд ингээд хааны ордноос энэ улсыг харна гэдэг тун ховор шүү.

Далайн давалгаан чимээ чихийг минь гижигдэх мэт үе үе чанга  дуугарна. Тэнгэрийн хаяанд улбар туяа үүсч, улмаар нар мандлаа.

Үзэсгэлэнтэй юм. Би ч азтай хүн шүү.

Нарийн мөртэй, унтлагын бошинзтой байсан болохоор өглөөний агаарт багахан даарч эхлэв.

Салхины хүч үл ялиг нэмэгдэн үсийг минь хойш хийсгэхэд би доош тонгойн нийслэлийн иргэдийг хэсэгхэн зуурт ажиглан зогсов.

"Доош тонгойж үхэх арга сэдээ юу?"

Хаа нэгтэйгээс Посейдоны хоолой намуухнаар сонстоход би цочсондоо золтой л газарт унаад үхчихсэнгүй.

Тагтнаасаа холдоод өргөөндөө түүнийг хайсан ч түүний бараа огтоос үзэгдсэнгүй. Тэгээд гадуураа зузаан нөмрөг нөмөрчхөөд буцан тагтан дээр гаран түүнийг хайсаар ийш тийш харлаа.

Түүний сүүдэр ч алга шүү.

"Одоо бүр хий юм сонсдог болжээ. ."

Амандаа зөөлөн бувтнасаар Тэнгисийн Орныг ширтэн зогсож байхад далайн давалгаа хүчтэй давалгаалсаар нэг газартаа эргүүлэг бүхий дүрсийг
үүсгээд байв.

Би ч багахан уйдаж бас ганцаардаж байсан болохоор далайн давалгаа руу хашхирлаа. Хүн харвал оюун ухаан минь самуурсан гэх байх даа?

"ДАЛАЙН ДАВАЛГАА, ДАЛАЙН ДАВАЛГАА! ЧИ Ч БАС УЙДАА ЮУ?"

Би ч ийн хашхирчхаад өөрийгөө шоолоэ зогсвол удалгүй өнөөх эргүүлэг улам томрон тэндээсээ ямар нэг дүрс гаргаад эхлэв. Заза, би солиорч байгаа бололтой.

The Gods of  Heaven: Bloody FateWhere stories live. Discover now