Because

2K 102 8
                                    

Ном зохиол дээр л үхэхээс айсандаа баян хүний өлөгчин болох замыг сонгодог юм!















---------------------------------

"Ха Сохён!"

Нэгэн эр хөөрхий эмэгтэйг алгадан шалан дээр унагаж орхив. Тэр гараараа тулсаар өндийн өршөөл эрсэн харцаар сандал дээр суух цээж нүцгэн залууруу харна.

"Би түүнтэй унтаагүй. Жонгүгаа чи надад итгэнэ гээ биздээ. Бид хоёрын хооронд юу ч болоогүй амлая."

Тэр урдаа зогсох ширүүхэн эрийн хөлнөөс зуурсаар уйлж унжиж байв.

"Би чамд итгэсэн Сохёнаа. Гэвч чи хагас нүцгэн энэ хүнтэй угтчихаад худлаа хэлсээр л байна. Чамд найдлага тавиад суллаж л байдаг би ч таарчдээ."

Тэр урам нь хугарсан басхүү уур нь буцалсан өнгө аястайгаар энэ бүхнийг хэлээд хөлөө ширүүхэн дугтарж орхив.

Хоолойноос нь зуурсаар заналтай нь аргагүй харах тэрээр завхай хүүхэлдэйгээ сургаж буй нь энэ биз.

Хар модон сандал дээр хөлөө ачин суусан Жимин шанаагаа тулсаар үзүүштэй зүйл үзэж байгаа аятай л жуумалзана.

Эмэгтэйн амьсгал дутагдаж агааргүйдээд ирэх цагт тэр тийчэгнэсээр байсан юм. Хаалгаар хоёр гурван залуус  урт хар уутанд хүн хийчэхсэн болтой сандалтай залуугын урд шидэж орхиод доош бөхийн гарав.

Тэдний ачаар сая нэг Жонгүгын гар суларч тэр хахаж цацсаар хэвтэж нүд нь эрээлжлэнэ.

Жимин урагш тонгойсоор дээрээс нь доош үргэлжлэх цахилгааныг онгойлгосоор доторх хүн нь гэрэл харсан даруйдаа өнхрөн гарахыг нь ажиглав.

Түүний гарыг төмрөөр гавлан гинжилж хөлөнд нь дөнг зүүж орхижээ. Амныхаа хаалтыг авч өгөхийг дохисоор байсан түүнд Жонгүг хуулж авч өгөн тусалж байв.

"Ёоххх Алах гэж байна шд. Агаар минь гэж!"

Тэр залхуутайяа ийн хэлээд доош хөрвөөн өнөөх хагас нүцгэн эмэгтэй дээр очив.

"Сайн уу? Чи дөнгөж сая зодуулсан байх тэ? Жонгүгын олж авчирсан хүүхэлдэй юмуу? Чамд сайн болчихсон гэсэн гээ биздээ? Алах нь байна шд цк цк."

Түүний харц ширүүнээр Жимин рүү тусахыг харсан тэр инээсээр толгой сэгсрэв.

"Аан тэр хор хутгачихаа юу? За байж байгаарай би таая. Тэр чиний хувцсан дээр ямар нэг зүйл асгаад өөрийнхөө цамцыг өмсөхийг санал болгосон байх. Мэдээж чи солиод гараад ирэхэд чинь цамцийг чинь урчихсан тийм биз?. Мэдээж Жонгүг Жиминд чамайг даатгаж үлдээсэн байсан болохоор яааг гардаад авчихаж тийм үү?"

Түүний нулимстай нүдийг харсан тэрээр дээш харан инээж гарав.

Инээснээс болж жавьжных нь шарх хөндөгдөн өвдөхөд тэрээр түрүүхэн цохиод авсан залууг харааж байв.

"Чамд тийм инээдтэй байна уу?"

"Үгүй ээ эмгэнэлтэй байна."

Тэр ийн хэлээд ахин инээсээр байв.

Жимин уурссаар босож ирэн түүний үснээс зулгаасаар алгадаж орхиод улаан нүдээрээ ширүүхэн харах нь Сохёныг айлгаж орхив. Учир нь тэр түүнийг ингэтэл хэрцгий хэмээн санаагүй юм.

"Өлөгчин минь ахиж зугтаагаад үзээрэй."

Алгадуулснаа юман чинээ бодохгүй байгаа бололтой эмэгтэй нүдээ эргэлдүүлсээр Сохён руу эрүүгээрээ заан.

"Чи мэднэ. Би түүн шиг хулгайлаад эдэлж байгаа хүнтэйгээ хайр яриад үлдэхгүй."

"Ким Нари! Алчихна шүү."

"Наадхаа хэд хэлэх гээд байгаа юм бэ? Халуун зунаар ядаргаатай гэдэг нь."

Жимин түүнийг ахин энд удаагаад байхыг хүсээгүй аятай мөрөн дээрээ дохоод гарах хаалгыг зүглэв.

Харин Нари залхуутайяа шанаагаа тулаад "Хөгийн худалч" хэмээн амны хайрцгаараа хэлэн Жимин рүү заагаад Сохёнд баяртай гэж хэлэв.

Түүний зодуулснаасаа болж  хөхөрч шархалсан нүүрийг өрөвдөнгүй харж байсан Сохён арай ядан хөл дээрээ өндийв.

Түүнийг өндийсний араас Жонгүг нуруугаар нь гараа оруулан тэврээд хүзүүнд нь нүүрээ наав.

"Намайг уучлаарай Сохён. Чамд хайртай болохоороо хэтэрхий их харамлаад тэвчсэнгүй. Намайг уучлах уу?"

Сохён санаа алдаад түүний гаран дээр гараа тавиад ийн өгүүлэв.

"Чи надад итгэнэ гэчихээд өвтгөөд байна."

"Ахиж хэзээ ч тийм зүйл болгохгүй болохоор надтай үлдээч?"

'Үлдэхгүй гээд ч яах юм. Хүчээр хорьж байгаа атлаа.'

Тэр ийн бодож санаа алдсаар түүнийг зөрүүлэн тэврэв.

#I'm crazy doll [Дууссан]Where stories live. Discover now