Ууртай Нари

652 89 11
                                    

"Чи яах гэж байгаа юм?"

Жимин түүнийг хүргэж ирсэн бөгөөд гэрт нь орохоор нэг алхах төдийд Нари том нүдэлсээр ийн шалгаав.

"Юу гэсэн үг юм гэртээ оръё."

Жимин ч бас мөчөөгөө өгсөнгүй түүнийг даван нүдээ томруулаад дайраад орчихов.

Тэр гуталаа тайлсаар цааш гал тогоог нь зорин авчирсан зүйлсээрээ хөргөгчийг нь дүүргэж байв. Тэгээд наашлах явцдаа ширээний буланд хөлнийхөө хурууг цохьчихов.

"Хайраа танай гэр ямар жижигхэн юм бэ?"

"Ха! Миний муу хоёр өрөө байрыг голж байгаа бол эртхэн харь!"

Нари том өрөөнөөс хашгирах бол Жимин хэрэггүй зүйл хэлчихсэндээ амаа алгадав.

Тэр Наригын хажууд сэмээрхэн явж очоод хамт суугаад түүний гарт байх утасруу өнгийв.

"Гараачдээ! Яах гээд жижигхэн байранд байгаад байгаа юм?"

"Ээ хайраа гэр орондоо хэрэлдэх чинь муухай шдэ."

"За Пак Жимин! Би чам..."

Бурхан минь гэж түүний утас дуугарсанд гүнээ талархая.

"Тэр тухай ярих юм бишээ. Бүтэн өдөр болох байх. Та хэд хаана байгаа юм?"

Нари хөмсөгөө илсээр утсаар ярих хүний хаягыг мэдэж аваад утсаа таслав.

Тэр яаравчлан босоод шүүгээгээ уудлах нь тэр. Хар савхи өнгө дагуух сул өмд тэр яах гэж байнаа?

"Нари хаачих гэж байгаа юм?"

Жимин түүнийг аль болох хорьж цагдахгүйг хичээх ч Нариг мотоциклийн дуулга гаргаж ирэхэд л тэсгэл алдан ийн асуучихав.

"Гарч найзуудтайгаа уулзъя! Ер нь чамд ямар хамаатай юм."

Тэр гутлаа өмсөх явцдаа нэг зүйл санасан аятай том өрөөний мөлхөө тавилганы нэгнээс шургуулга татан түлхүүрээ олж авав. Тэгээд цааш гарах явцдаа саянаас эхлэн тасралтгүй өөрлүү нь өмөлзөх Жиминд захиас хэлэхээ ч мартсангүй.

"Орой ирэхэд хоол хийсэн байгаарай."

Түүний сүүлийн үгтэй зэрэгцэн хаалга савагдан хаагдах бол Жимин хүүхэддээ санаа зовсоор үлдсэн юм.

"Ерөөсөө л болохгүй нь. Гялс эхнэрээ болгохгүй бол энэ хүүхэн хүүхдийг маань яаж ч чадахаар юм байна."

#I'm crazy doll [Дууссан]Where stories live. Discover now