My princess

650 79 9
                                    

Гэр нь хэчнээн сүрлэг тансаг том байсан ч Нари үүнд гайхаж төвдсөнгүй. Бараг л гадарлаж байсан тэрээр гэрийг нь тойруулж ч харсангүй.

Харшын хүйтэн уур амьсгалыг эвдсээр үйлчлэгч нар оройн зоог бэлэн болсныг дуулгав.

Энэ хүмүүс дундаас Жимин л ганц жаргалтай байв. Учир нь Нари гэрт нь орж ирсэнээсээ хойш гарыг нь тавиагүй юм. Хөтлөлцөх гараа ширтэн инээмсэглэсээр байх тэрээр хааяа нэг эцэг эхрүүгээ харан нүд ирмэнэ.

Тэдний тохиролцоо ёсоор эцэг эх нь Нарид муухай хандах ёстой юм.

Аяга тавагны харшилдах чимээнээс бусдаар ширээ хар цагаан дуугүй байх бол энэ байдлыг эвдэн гэрийн эзэгтэйн утас хангинав.

"Өө яадаг билээ хадагтай. Харамсалтай зүйл болжээ."

"Хэн гэнээ?"

"Манай бэр гэсэн хэрэг үү? Өө биднийг уучлаарай хадагтай. Би маргааш эмнэлэгт эргэж очъё."

Пак хадагтай аядууханаар ярин утсаа таслах бол Нари харцнаас нь далдичан аман дахь будаандаа хахаж цацна.

"Хэн нэгэн манай гэрийн бэр гэж шалтаглаад хүн амьтан зодсон сурагтай. Ким Нари!"

Ээжийнхээ ийм аймар төрхийг ганц ч удаа үзээгүй Жимин Наритай хамт чичрэхээ мэдрэв.

"Уучлаарай ээжээ."

Тэр газарт сөхрөн суугаад өрөвдөлтэйгөөр ийн хэллээ. Хэдий ээжид Нари таалагдсан ч хүүгээ бодсондоо яаж ч чадалгүй үргэлжлүүлсээр байв.

"Ха! Ямар юмны уучлаарай. Нэр төрд халдсан хэргээр цагдаад өгвөл таарна."

Ээж нь ширээ цохихдоо санамсаргүйгээр Наригын дээр хоол асгачих бол аав хүү хоёрын нүд тээр дээр заларчээ. Жимин үг хэлэх гэсэн ч Нари урьтаж амжив.

"Тэд миний хүүхдийг алах гээд хэвлийрүү минь өшигөлчихсөн юм. Би.. Би хүүхдээ хамгаалах гээд л аргагүйн эрхэнд... Уучлаарай ээжээ."

Нари эхэр татсаар ийн уйлах бол үүнд нь эцэг эх нь хоёул итгэж орхих нь тэр.

"Миний охион тэр нөгөө..."

Пак ноёны үгийг таслан Нари босож зогсоод цааш харав.

"Үүнийг угаачхаад..."

Тэр мөн л ээрсээр байх бол эцэг эх хоёр нь Нарируу гэмшингүй ширтсээр хоцрох нь тэр.  Харин Нари эргэх мөчид л өнөөх өрөвдөлтэй царай нь замхарч зальжин инээд тодроно. Амныхаа хажууд наалдсан будааг хэлээрээ авч идэх тэрээр хоол тийм ч халуун байгаагүйд талархана.

Наригын бараа үзэгдэхээ болиход эцэг эх нь шалавхан босож ирээд Жимины нурууг хоёр талаас нь хэд сайн балбаад авах нь тэр.

"Яадаг тэнэг амьтан гэхээрээ ийм хөөрхөн охиныг жирэмсэн болгочихоод гэрлэхгүй гэж чаддаг байнаа?"

"Үгүй ээ ээжээ тэр нөгөө..."

"Битгий хуц! Яаж өсгөсөн болоод миний ачыг хаях гэдэг байнаа? Аюулд орчихоод байхад нь хамт байж чадахгүй арчаагүй царайлчихаад тэднийг зүгээр өнгөрөөж л байдаг."

"Ааваа би хаях гээ..."

"Муу сэгсийсэн хэдэн шулмыг маргааш эмнэлэг дээр нь очоод түйвээхээ мэдьеээ гайгүй.."

"Ээжээ! Хүн зодох шаардлаггүй ээ. Тэр хангалттай зод..."

"Ха! Тэд нараас айна гэж юу байсан юм. Хөгшөөн миний суран тэлээг ольё. Явья"

Аавынх нь үгс яг л өөрийнхөө хүүхдийн өшөөг авах гэж буй мэт л байсан бол ээж нь хажуунаас нь хангалттай дэмжлэг үзүүлж байсан юм.

"Тэгье."

"Аав! Ээж! хэрэггүй гээд байхад чинь. Ашш! Хөгширхөөрөө хүний үг сонсохоо больчихдог юмуу?"

Жимин хошуугаа унжуулсаар хорсох нуруугаа барин хашгирч үлдэх бол эцэг эх нь хэдийн хувцасны өрөөгөө онгичож эхэлжээ.

Гэнэт л Жимин биеэ зарс хийхийг мэдэрч Нариг жирэмсэн эсэхэд эргэлзэнэ. Тэр зальтай ч ийм зүйл дээр худал хэлэх хүн биш шүү дээ.

"Хайраа хаалгаалдаа!"

Нойлын өрөөг хэдэнтээ балбасан тэрээр их удалгүй тэвчээрээ алдан түүнийг шалгааж эхлэв.

#I'm crazy doll [Дууссан]Where stories live. Discover now