Tranqula

988 83 5
                                    

Авах зүйлгүй муу хүн атлаа сайн охин хүсдэг чинь нэг төрлийн өвчин шүү!

"Чамайг харахаар нүд хорсоод байх юм."

Хажууд нь мөрөөрөө хэвтэж байсан хүнийг хялан зэхэн хийсээр тэр ийн хэдэрлэв.

Жимин санаа алдсаар түүний хүлээсийг тайлж өгөн энгэрлүү нь тэврүүлэхээр зүтгэнэ. Тэр одоо бол түүнтэй хэрэлдэх байтугай үг солихоос ч залхаж буй. Зүгээр л түүнээс ганц хором байсан ч тайвшрал, энхрийлэл, өршөөлийг мэдрэхийн тулд тэр чадахаасаа чадахгүй хүртлээ хил хязгаартаа тултал хичээсэн юм.

"Ким Нари чамаас 356 дахь удаагаа гуйя миний дэргэд эхнэр минь болоод үлдээч. Гэрлэлтээ батлуулчихвал л би чамайг хорьж цагдахгүй бас хоёулаа хотын төв рүү чиний аль хүссэн газарт амьдарч болно шүү дээ! Тэгэх үү?"

Түүний үгс зөвшөөрөл басхүү хайр хүссэн янзтай агаад бүх зүйлсэд өөрийн бурууг хүлээж зөвхөн түүнд сайн хандахаа тасралтгүй шивнэхээр зөөлхөн байсан юм.

"Ядаргаатай юм! Хар халуунд битгий наалд гэж гуйгаа биздээ! Чамайг мянган удаа гуйсан ч наад гэрлэлтийн чинь талаар бодож ч үзэхгүй! Амлая Пак Жимин. Би бурханд тангараглая чамтай лав гэрлэхгүй! Зайл цаашаа."

Хоёр гар нь мөрөн дээр нь дарсаар хойш түлхэх мөчид Жимин үнэхээр л хаягдсан мэдрэмжийг бүхэл биедээ тээнэ. Үг хэлэх гэж оролдовч хаа нэгтээх нүхэнд ч хамаагүй шургаад орчихмоор болсон түүний зүрх, авиа ч үл гаргах чичирсэн хоолойн хөвч хоёр нь түүнийг чимээгүйхэн гарч явахад хүргэсэн юм.

Ахин нэг өдөр өнгөрлөө. Энэ хугацаанд тэд бараг үг солиогүй бөгөөд зүс мэдэх хоёр хамгаалагч гэрт нь нэмэгдэж ирсэн байв.

Өглөөний цайны үеэр тоож ч харахгүй байсан хүн өнөөх л нүдээ алга болтол мишээдэг инээмсэглэлээрээ угтаж байв.

Тэд хоол идэх явцдаа хар цагаан дуугүй сууцгааж байсан ч Жимин түүнд нэг өдөр нэг шөнийн ажилтайгаа дуулгасан юм.

"Би ажилтай болохоор чамд найз авчирсан Ддданг..."

Тэр угаалгын өрөөнөөс жижигхэн гөлөг гаргаж ирэх бөгөөд энэ нь үнэхээр эгдүүтэй харагдаж байсныг дурдах нь зүйтэй.

Гэвч Нарид тийм харагдсан гэдэгт итгэлгүй байна. Учир нь тэр гараа элгэндээ авчхаад нүдээ эргэлдүүлж байсан юм.

"Одоо гөлөг асруулах нь л дутаждээ."

Түүний бувтнахыг хүн сонсож амжаагүй бөгөөд Жимин гөлгөө эрхлүүлсээр ахин дахин түүнрүү харж инээсээр.

Бондойсон гэдэстэй шилбэ татахаар жижигхэн,хар үстэй,гурвалжин чихтэй, саглагар баавгайн бамбарууш шиг амьтан нялхаараа гэдэг нь харахад л илт.

"Хөөрхнөө ээжтэйгээ хөгжилтэй байж байгаарай. Аав нь удахгүй тиймээ?"

Гөлгөндөө ийн хэлчхээд босож зогсон Нариг үнсэх гэсэн ч тэр бултсаар тэвчээр нь барагдахад хошуугаа унжуулсаар хаалгаа зүглэлээ.

Хаалган дээр зогсох хамгаалагчдад Нариг сайтар захисаар гарч ирэхдээ тэр уртаар санаа алдана.

"Ядаж л дулаахан уур амьсгалтай байвал тэр зөөлрөх байх тиймүү?"

Харин гэрт үлдсэн хадагтай гараа эвхэрсээр Жимины өрөөг зүглэх бол банш шиг амьтан хөлийг нь ноолсоор байсанд түүртэн өшиглөж орхив.

Зочны өрөөнд түүний гаслаан сонсогдож тэр тоотгонож алхсаар буланд шигдэнэ. Эмэгтэй ширэв татсаар өрөөндөө орж хаалгаа савсаар зугтах талаараа л толгойгоо хашилгана.

#I'm crazy doll [Дууссан]Where stories live. Discover now