Dirty mind

662 74 9
                                    

"Санаад байх юм. "

Нариг явснаас хойш тэр хоёр дахь хоногоо л үзэх гэж буй ч сэтгэл нь урьд хожид байгаагүйгээр хоосроно.

Жимин зүрхэн дээрээ гараа тавьсаар үргэлжлүүлэн киногоо үзэх гэж хичээх бол нүдэнд нь Нари л ганц харагдсаар байсан юм. Өнөөх банш шиг амьтан тоотгонон гүйж ирсээр өвөр лүү нь зүглэхэд тэр санаа алдсаар дээш өргөн үсийг нь илээд.

"Чи ч бас санаж байгаа биздээ? Нариг байхад намайг тоохгүй байсан яасан?"

Ахиад л өнөөх нулимс гээч нь цийлэгнээд ирсэнд тэр босож зогссоор гөлөг рүүгээ нэг хаалгаруугаа нэг харав.

"Чи Нариг санасан гэсэн тэ? Би очихгүй гэж амласан ч чамайг очиж болохгүй гэж хэлээгүйшдэ тэ? Хоёулаа нууцаар л харчихаад ирье."

Машиныхаа хажуу дахь суудалд гөлгөө суулгаад амандаа дуу аялсаар Наригын гэрийг зорив.

Түүний гэрийг олох гэсээр хэдийн оройны нарны улаан туяа тэнгэрийн хаяаг дүүргэв. Арай хийж олсон байрны зогсоолд хаалган талруу харсан газарт машинаа тавиад ганц ч секунд болтугай барааг нь харна гэсэн итгэлээр хүлээх нь тэр.

Хүссэн зүйл хүзүүгээр татна гэсэн шиг хайрт нь гэрийнхээ хувцастай гараад ирэв. Наригын ийм төрхийг үзээгүй тэр нүд салгалгүй ширтэнэ.

Их л хүнд зүйл бололтой хоёр хар ууттай хог өргөчихсөн хөмсөгөө зангидсан нь байж суух аргагүй болгох ч түүнд машинаасаа гарах зориг үгүй.

Түүнийг хогоо ялгаж хийгээд орох хүртэл нүд салгалгүй ширтсэн тэрээр гэрийнх нь тоотыг мэдхээр зориг шулуудан машинаасаа буун аль чадхаараа хурдлав.

Орцны хаалга хаагдахаас өмнө гэсээр том том хариан арай хийн барьж авч амжив.

Хоёр давхарт гарч ирмэгц хэн нэгний тамхины утаа хамар сэтлэх шахна.

Хажуугаар нь нялх хүүхэдтэй эх ханиалгасаар өнгөрөхөд Жимин зүгээр л цааш явахын оронд эмэгтэйн мөрнөөс зуурсаар хамт алхан булан эргээд л тамхи татаад буй эзнийг зандчиж гарав.

"Орон сууцанд амьдарч байж наад тамхиа татах ёстой газар нь татаач! Чамаас болж манай нярай өвдчихвөл..."

Жимины өөртөө итгэлтэйгээр хэн нэгнийг өмчлөн хэлсэн хэдхэн үгс урдхан талд зогсох эмэгтэйг шазуур зуухад хүргэнэ.

"Хөөх! За уучлаарай цаашдаа танай эхнэр хүүхдийг анхаарчихъя."

Гайхан харж байгаад бассан мишээл тодруулаад гэрийнхээ хаалгыг саван орох энэ эмэгтэй  Жиминд өөрийгөө боймлоод алчихмаар хүсэл төрүүлнэ.

"Нари би...."

Бүлтгэнэсээр түүнд чирэгдэн ирсэн нярайн ээж түүний гараас мөрөө мулталж аваад доош бага зэрэг бөхийн.

"Юу уучлаарай тусласанд баярлалаа. Шинээр нүүж ирсэн байх тэ? Гэхдээ энэ эгчийг ойлгоорой байнга орцонд тамхи татдаггүй юм. Таархаараа биднээс зөндөө уучлалт гуйдаг болохоор...
За тэгвэл.."

Түүнийг цаанаас нь нөхөр нь болтой залуу тосон гарч ирээд хүүхдээ тэврэсээр цааш алхахдаа мөн л ханиаж тэгэх явцдаа
"Энэ жижүүр ахын тамхины үнэр үү? Өглөөнөөс хойш л үнэртэх юм." хэмээгээд амжив.

Мөн л тэдний хаалга хаагдахад Пак Жимин гэдэг хүн газар дээрээ зүрхээр явчихмаар санагдан нүд нь таталдана.

Тэгэхээр тэр ямар ч хэрэггүй зүйлээс болоод энд ирсэнээ барьж өгсөн төдийгүй Нарид буруу ойлголт төрүүлчихэв бололтой.

Tanart baahan oilgmjgu ym bichd ogtson bnshd hha
Ooroo oilgd ngd bsn uushlaare hhha

#I'm crazy doll [Дууссан]Where stories live. Discover now