Party2 yeahh

787 78 9
                                    


"Их тухгүй хоносон бололтой?"

Өглөөний цай уух явцдаа Жимин түүнийг өдөх мэт ийн асуув.

Яаж араас нь ирэхгүйгээр газар унтаж чаддаг байнаа? Ганц хөнжил ч болтугай асуугаад ороод ирж болнодоо?

Үс гэзэг нь сэгсийж өрвийгөөд хацрыг нь дагаад урссан шүлс нь хатаж орхижээ. Тэр тоосон шинжгүй нүүрээ маажсаар хоол руу гар сарвайв.

"Чиний болзол чинь юу юм?"

Нари амандаа дүүрэн юм чихчихсэн хэрнээ Жиминаас өөрийг нь тавьж явуулах болзолд юу хийх талаар шалгаана.

"Чи үнэхээр хүйтэн сэтгэлтэй хүүхэн юмаа!"

Нари уг өгүүлбэрт мөрөө хавчив. Тийм л байх.

"Нэг ч өдөр хүлээсэнгүй асууж байна шүү! Би ч юунд найдсан юм болдоо?"

"Харин тийн юунд найддаг байнаа?"

Нари ам хуурайгүй чалжиж Жиминтэй хамт түүнийг муулж байсан юм. Тэгэх бүрт нь Жимин цус харвах шахна.

"За яахав..."

Тэр хоолны халбагыг ширээн дээр тавиад хуруунуудаа салаавчлан атгаж урдаа тавих аж.

"Чи манай аав ээж дээр очиж өөрийгөө миний эхнэр гэж хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй!"

'Миний аав ээжийн бэр болцон байхад чи хаа холддог юм. Ханн ёстой..'

"Бас чи өрсөлдөгчтэй. Түүнтэй л гол нь намайг гэрлүүлэхгүй байх ёстой. Бас маргааш оройн цэнгүүнд оролцоод цааш нь аав ээжтэй танилцаад..."

"Ззза олон юм ярих юм. Зүгээр тэр эмэгтэйтэйгээ гэрлэхээр яадаг юм?"

"Тэр чинь чамаас царай муутайшд. Тэглээ ч надаас хөгшин.."

Тэр ийн хэлсээр хошуугаа унжуулах бол Нари шогшорсоор толгой сэгсрэв.

"Хөгшин байж болох ч чи минь царай муутай хүнтэй гэрлэж болохгүй тийм биз."

Нари ийн хэлээд сэгсийсэн үсээ нэг хойшлуулсаар нүдээ ирмэх бол Жимин ангайсаар 'чи минь' гэдэг үгийг нь л бодсоор байв.

"Танай аав ээж аймар хүмүүс байдаг уу?"

"Зза хариулах хэрэггүйдээ! Хүү нь ямар новш билээ дээ. Хэрцгий л гарууд байж таарах нь..."

Эмэгтэй гэнэтхэн л өөрийнх нь ойрын хоёр гурав хоногын амьдрал бүрхэг байгаад биеэрээ хүйтэн цус урсахыг мэдрэх шиг л арзас хийв.

#I'm crazy doll [Дууссан]Where stories live. Discover now