Өвдөлт

508 78 4
                                    

"За хэлчих? Тэрийг чинь хэн гэдэг юм?"

Жимин түүний хажууд шигдсээр салсан найз залуугынх нь тухай өдөр шөнөгүй шалгаана.

Нари залхсан янзтай гартаа атгасан зайрмагаа түүнд бариулаад нүдээ эргэлдүүлэн цааш харан хэвтэнэ.

"Бос! Би чамаас юм асуугаад байна."

Нари түүний захиргаадсан өнгө аясанд уурссаар ширүүхэн боссон ч Жимин рүү хараад л царай нь өөрчлөгдөв.

"Яаая!"

Нари сонин царайлсаар багагүй томорсон гэдсэн дээрээ гараа тавин хашхирна.

"Жиминаа! Хүүхэд нэг бишээ яяаааа!!"

"Яасан бэ хайраа? Зүгээрүү эмнэлэг! Эмнэлэг явъя"

"Эмнэлэг хол шдээ! Хүүхдээ баллачихвал яахын болж байна!"

"Суусан цэцэнээс явсан тэнэг нь дээр гэж тэгээд гэртээ хүүхдээ төрүүлэх юмуу?"

"Бас хаанаасаа ийм үг сурчихсан юм бэ дээ? Тэглээч эргүү юм яриад бай! Хүүхэд юу гэж таван сартай төрдөг юм. "

"Ээ тэгээд яах юм бэ дээ?"

Жимин түүний гарнаас атгасан чигтээ дороо дэвхцэн уйлах шахахдаа ийн асууна.

"Одоо төрвөл хүүхэд амьгүй гарчихна шдээ. Яаж ийгээд хавчаад."

Нари амьгаагаа түгжсээр ийн хариулсанд хана түшин баавгай шиг алхах түүний хажууд зогссон Жимин ч бас нүүрээ улайтал амьсгаагаа түгжинэ.

"Хэрвээ хүүхэд төрөхгүй. Тэгээд би ч бас хүүхдээс болоод үхчихвэл... Би чамд одоо хүүхдийнхээ хүйсийг хэлчихье. Уг нь охин байгаасай гэж бодсон ч хүү гэсэн."

"Битгий олон юм яриад бай! Миний хүүг эсэн мэнд авч үлдээдэх! За дүлээд дүлээд биш ээ хавчаарай."

"Ээжээ! Өвдөөд байна шдээ Жиминаа."

"Чи намайг зүгээр алчих! Тэсэхгүйн байна аа"

Нари уйлан дуугарсаар ийн хархирсаар байсан нь Жиминыг ч багагүй тэвдээж тэр ч бас нулимс цийлгэнэсэн нүдтэйгээ доош суун хүүхэдтэйгээ ярилцана.

"Миний хүү байж байлдаа. Аав нь дөрвөн сарын дараа хабб гээд авна шд ээ!"

Нари тэсгэл алдан инээгээд саяхан гаргасан Жимины тэнэг царайг ахин төсөөлж түүнийг мангасдаж орхив.

Өвдөлтөндөө уйлах ч нөхрийнхөө тэнэг царайг төсөөлөн инээх эмэгтэй галзуурахад ганц хуруу дутуу байв.

"Ёоёёоёёо элэг элэг. Гэдэс гэдэс! Хайраа хамт жоохон алхая аа. Одоо арай намдлаа."

Жимин уйлж байсан ч гайхан асуулт эрээд босож ирэв.

"Одоо тэгвэл гайгүй дээр нь эмнэлэг явах юм бишүү?"

"За яахав маргааш л больё. Тэрэнтэй тэрэнгүй хяналтын цагтай."

Жимин түүний гарнаас атгачхаад уначихвий гэсэн байртай татганан явах нь өнөөх ууртай сүрлэг залууг холын холд далд хийчэхсэн гэлтэй.

"Сэрүүхэн байна тэ? Чи энийг өмсчих тэгэх үү?"

Жимин барьж гарч ирсэн ноосон цамцаа түүнд шахсаар ийн гуйна.

"Гүхх ёстой даарахгүй байна. Өмсөхгүй ээ өмсөхгүй."

"Зөрүүд муу...."

Эрчим нь суларсан өгүүлбэрт Нари цухас уурлаад атгасан гараа чангалан.

"Үгээ гүйцээдээ."

"Зөрүүд муу хүүхэдтэй болох нь дээ л гэсэн юм."

Жимин маасайсаар ийн хэлсэн Нари нүдээ нарийсган сонжоод.

"Хэнийг дуурайгаад тийм болдоо?"

"За тийм байх өө тийм байх..."

"Чи юу гээд!"

"Ххэ аавынхаа муу занг өвччихжээ л гэсэн юм."

Хэрүүлд бууж өгсөөр явах үед өнөөх Наригын зугтаж ордог ойн дэргэдүүр алхаж буйгаа мэдэв. Нарны улаан туяа удахгүй жаргахыг нь илэрхийлж тэд Наригын хэрхэн зугтаадаг байсныг дурсан элгээ хөштөл инээлдэнэ.

"Хоёулаа бүх зүйлийг мартаад энгийн гэр бүл шиг амьдаръя тэгэх үү?"

Одоо л салхи сэвэлзэн сэрүүхэн болж эхэлхэд Нари түүний гарнаас ноосон цамцыг аван углахад Жимин ийн гуйлаа. Хариуд нь тэрээр багахан мишээн толгой дохиод хүзүүгээр нь гараа оруулаад тэврэнэ.

Юуг ч мартаж чадах тэдний хайр хэзээнээс ийм хүчирхэг болсоныг мэдэх арга алга. Гэвч тэд нэг нэгэнтэйгээ хамт байхын тулд хангалттай буулт хийдэг нь тодорхой.












Зааа хаая! Хүүхдийн талаар түй ч мэдлэггүй бидэн гурав нь байна аа. Хүүхэд төрөх гэдэг чинь наян юм байх юм дөө хха.

Тэгээд долоо хоногт багтааж дуусгаж үзүүлэх үү л гэх гэж хха. Та нар л мэд ххаха

#I'm crazy doll [Дууссан]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang