Эхнэр уурлана-2

576 85 5
                                    


"Нари юу унаж ирсэн юм?"

"Мото..."

"Зза ойлгомжтой зүйл асуучихлаа. Миний машины түлхүүрийг аваад ир."

Хотын өнгө төрхөнд өнгө нэмэх барилгын доор борооны уснаас дайжин зогсох залуу эр эхнэрээ хайчсан тухай санаашрана.

"Хурдны замаар усан бороонд аюултай юмсан."

Санаа зовон дотор нь жихүүцэх залуу биеэ сэгсчсээр холыг ажих бол харсан зүгээс нь холгүй ослын бүс шугам татжээ.

Харанхуйг гэрэлтүүлэх замын гэрлүүдийн ачаар хэдэн метр газар тойруулан татсан цагдаагын шар тууз ч харагдана. Осол гарсан бололтой машины цонх хагарч энд тэнд үсэрсний дээр хонхойсон хаалганых нь залгаанд хэмхэрсэн мотоцикл харагдана.

Хар дугуйн доор усанд урсах хурэн улаан цус осол хэр шинэхэн гэдгийг хэлэх шиг.

Жимин гэртээ харихаар зам дагасан ч энэхүү газрын хажуугаар зүгээр л өнгөрч чадсангүй. Ослын газар мотоцикль байсан нь хангалттай эмзэглүүлж бууж ч чадахгүй сандрахдаа утас цохин хэн нэгний утасаа авах тухай байн байн бувтнасаар.

"Утасаа ав гуйя!"

Тэр тав дахь удаагаа залгахдаа хоолойгоо зангирч гараа чичирч буйг ажаад байв.

"Уучлаарай эрхэмээ өөрөө өвчтөн Ким Наригын гэр бүлийн хүн эсвэл асран хамгаалагчдын нэгтэй холбоо тогтоож туслаач."

Долоо дахь дуудлагад хэн нэгэн эмэгтэй хариулаад ийн шалгаах нь зүрхийг нь сийчих шиг. Хэнэггүйхэн аваад хараал зүхэл тавьсан бол үүн шиг өвтгөхгүй байсан юм.

"Аль эмнэлэг юм?"

"67 дугаар хурдны замаас гараад 300 метр хэртэй газарт байдаг ***** эмнэлэг байгаа юм."

Хурдтай явах аюултай хэмээн байнга шахуу үглэдэг атлаа одоо тэр ойр хавиа ч үл умартан хаазаа гишгэнэ. Нисэх мэт хурдтай явсан машин нэг л мэдэхэд өнөөх эмнэлэгийн урд зогсжээ.

"Сая хурдны замын ослоос ирсэн ааш муутай жижигхэн жирэмсэн эмэгтэй хаана байна?"

Тэр сандрахдаа хамаг л нүдэнд харагдсан бүхнээ тоочин ярьж байв.

"Аан та Ким Нари өвчтөнгийн асран хамгаалагч уу?"

"Тийн би нөхөр нь! Тэр хаана байна."

Сувилагч эмэгтэй дулаанаар мишээгээд гараараа хагалгааны хэсэг хэмээх бичигтэй хаалга руу заана.

"Яагаад тэнд байгаа юм?"

Харц бууруулахдаа тэр ийн асуулаа.

Жимин тийшээ зүглэх нь байтугай харахыг ч хүссэнгүй хэрэв муу зүйл болсон байвал тэр хэрхэн амьд явах вэ?

"Хөнгөн хэлбэрийн мэс ажилбар болохоор та айх хэрэггүйдээ одоо удахгүй гараад ирнэ."

"Баярлалаа!"

Жимин аажуухан явсаар өөд өөдөөсөө харсан сандалнуудын нэгэнд суув. Эгц урд нь уйлалдах гэр бүлд гэм хийчэхсэн мэт сэтгэгдэл төрнө.

'Машинд байсан хүн зүгээр л байдаг байгаадаа?'

Хуруугаа оролдох явцдаа ийн бодох тэрээр одоо бол Нариг осол хийчхээгүй байгаадаа хэмээн санаа зовнино.

Удалгүй Нари нэгэн залуугаар түшүүлсээр гарч ирэх бол тэдний ширтэлцэх харцнаас ямар нэг зүйлийн оч мэдрэгдэх шиг.

Жимин шууд л босон түүнийг тэвэрч аваад гомдоллож эхлэх бол залуу аяархан гараа салгаж аваад мишээв.

Наригын зүүн шилбийг тэр чигт нь боож орхижээ. Түшин гарч ирсэн залуугын хөмсөгний дээхэн талд наалт нааснаас бусдаар тэд зүгээр бололтой.

"Уучлаарай миний буруугаас болж л..."

Залуу ийн хэлээд бөхийх бол Нари гэмгүй инээсээр толгой дохин гар барив.

"Энэ миний нэрийн хуудас хэрэгтэй гэсэн бүх зүйлсээ энэ дугаарлуу залгаад хэлээрэй би..."

Жимин Наригын бэлхүүсээр тэвэрсээр нэг л ёозгүйхэн харц шидээд.

"Зүгээрдээ таны тусламж хэрэггүй!"

"Өө нээрээ танилцаж амжаагүй юм байна! Намайг Мин Мину гэдэг. Манай найзууд намайг МинМин гэж дууддаг юм. Тэгж дуудсан ч..."

Жимин Наригын гарлуу сунгасан гарыг дундаас нь атгаж аваад сэгсрэн нүдээрээ инээгээд.

"Пак Жимин.Ким Наригын нөхөр гурван хүүхдийнх нь аав!"

Тэр нүдээ томруулан хөмхийгөө зуусаар ийн хэлэх бол залуу эв хавгүйхэн инээсээр нэг бөхийчихөөд цааш явав.

"Ффппш нэрийн хуудас энэ тэр өгчихжээ бас.."

"Чи юундаа уурлаад байгаа юм?"

"Өө хайр нь уурлаагүй шд. Миний хайрын хаана нь өвдөж байна. Хайр нь үлээгээд өгөх үү? Хайр нь үүрэх үү? Хүүхэд яаж байна?"

Жимины ааш огцом хувирсаар Наригын энд тэнд гаран шалгаах бол нүүрэндээ мангасдуулсаны эцэст сая нэг дуугүй болов.

Жимин эмнэлэгийн тусламж авсны төлбөр төлөхөөр ирсэн боловч хэдийн хийгдсэн байсан нь уцаар хөдөлгөх шиг.

Тэр Нариг гар дээрээ өргөсөөр машиндаа суулгаад өөрөө жолооны талд суусан ч хэдэн минут хэртэй хөдөлсөнгүй.

Тэр санаа алдсаар нэг зүйл хэлэх гээд чадахгүй байгаа аятай хэсэг бачуурсаны эцэст ууртай харц нь Нари дээр тусав.

"Яагаад тэгж инээгээд байсан юм?"

#I'm crazy doll [Дууссан]Where stories live. Discover now