Дахам жээ

678 75 7
                                    

Хаалганы түгжээ так хийх нь сэтгэл сэрт хийлгэх хэмжээнд таван бүсгүйг айлгана.

"Намайг уучлаарай! Уучлаарай... Гуйя өршөөгөөч..."

Сэхүүн зан гаргаад байсан эмэгтэй хугарсан гараа дэмнэсээр арагш мөлхөн тасралтгүй өршөөл эрж байв. Нүднийх нь цөцгий хүртэл чичирч буй нь түүнээс хэчнээн ихээр айж буйг нь харуулж байв.

Үүнд нь ч Нари бахдалтай нь аргагүй инээнэ.

Хамтран дээрэлхэж байсан бүсгүйчүүд айсандаа хаалга зүглэнэ. Зүүн гарнаас нь барьж байсан тайрмал үст хажуугаар нь өнгөрөх гэсэнд үснээс нь ахиухан татаад угзарч орхив.

"Аливээ сонголтоо хий. Би хүлээгээд байна. Цаг бага үлдсэн шүү!"

"Үгүй ээ! Тэдний ясыг л хугал. Ахиж ясаа хугалуулах юм бол би үхэх байх. Болохгүй ээ."

Эмэгтэй дагжин чичирч найзуудынхаа нэг нэг ясыг хугалахыг сонгож орхив.

"Амаа тат! Тэрний үгийг сонсох хэрэггүй ээ! Эгчээ тавьчихалдаа..."

Гаранд нь ширэлдээстэй байх үсний эзэн цухалдангуй ийн хашгираад гарыг нь суллах гэж зууралдаж байв.

"Өө яадаг билээ. Чи найздаа туслана биздээ. Яг саяных шигээ!"

Хүн зодход нь тусалсан юм чинь ганц яс зэргийг өмнөөс төлөх байх.

"Гар...  Хөл......"

Тэр сонголт хийх мэт сонжин харж байгаад галзуу гэмээр инээмсэглэл тодруулна.

Үснээс татан гэдийлгээд нойлын хаалганд савж орхих нь тэр. Түүний энэ хүч хаанаас гардаг байнаа.

"Өө цус гарч байна.."

Өнөөх л хорон инээдээрээ инээсээр тэр эгэмнийх нь савхан ясан дээр дэвсэлж орхив.

"Өө хараахан хугараагүй бололтой! Уучлаарай.. Энэ удаад яг."

Аврал гуйх эмэгтэйчүүд бүгд хөхөрч шалбарталаа зодуулсан байх ажээ.

"Вүхх бас л чанга байна шүү! Ахлах сургуулиасаа хойш таван хүн зэрэг зодоогүй юм байна. За одоо гурав дахь яс шүү!"

Энэ үеэр Жимин хаалга эвдэн орж ирэх бөгөөд шалаар нэг цустайгаа холилдон хэвтэх эмэгтэйчүүд түүнийг яг л баатар мэтээр мэдрэв.

"Би юу харах гэж энд ирсэн юм болдоо?"

Хөхөртөлөө зодуулсан эмэгтэйчүүдийг харж ярвайх тэрээр Нарид санаа нь зовж орж ирсэндээ ичих шиг болов.

#I'm crazy doll [Дууссан]Where stories live. Discover now