The end

693 69 16
                                    

"Хоолоо сайн идэж байгаа юу?"

"Мм. Чи эмнэлэгт үзүүлсэн үү?"

Хариуд нь Нари багахан толгой сэгсрээд гараас нь хөтлөөд урд нь суух залуугийн нүдийг тас ширтэнэ.

"Одоо үзүүлнээ тэгж харах хэрэггүй."

Жимин гарыг нь өөртөө татаад үнслээ. Нари түүнтэй духаа нийлүүлээд.

"Одоо хоёр хоногын дараа чи гарна тэ? Хүү бид хоёр хүлээгээд л байгаа."

Жимин худал инээсээр зөөлнөөр толгой дохилоо.

Хэдий Нари нөхрөө хүн амины хэрэгтэн түүнээсээ болоод л шоронд байгааг нь сайн мэдэх ч ямар ч аргаар хамаагүй гарч ирээд өөртэй нь жаргалтай амьдраасай гэсэн шуналдаа энэ үгсийг урсгана.

"Ахиж битгий ирээрэй."

Жимины хоолой шийдэмгий байх агаад жирэмсэн эхнэртээ эдгээрийг үзүүлэхгүйсэн гэхээс яс нь хавталзаж тас гүрийж буй нь энэ.

Хоёр талд худал инээсээр өөрсдийгөө хуурах эдгээр хүмүүс хэзээ уулзахаа хэлж мэдэхгүй байгаа нь аль альных нь зүрхийг хатааж сэтгэлийг нь сэмлэнэ.

Жимин Наригын гэдсийг илээд хүүгээ үнслээ. Уулзалтын цаг дууссан хэмээн хэн нэгнийг ирэх үед Жимин эргэж ч харалгүй гарч явав. Нари цамцаа доошлуулаад хоолойн дээр нь зангирах зүйлийг гүд хийн залгина.

Жимины нулимс газарт дусалж байв ч тэр гараа дээш өргөн нулимсаа арчихыг яарсангүй. Тэр өдийг хүртэлх амьдралдаа ганц ч удаа өөрийгөө ийм арчаагүй хүн гэж мэдэрч байгаагүй ч яг энэ мөчид тархинд нь энэ л бодол хадаас болон зоогдох шиг болж нулимсыг нь урсгана.













_______________________________

"Ваа Пак Жимин! Шоронгийн хувцас чамд сайхан зохиж байна."

Ван Жэхүн хортой могой шиг үзэсгэлэнт нарийн мишээлтээрээ харанхуй өрөөг гэрэлтүүлээд халаасаа ухан мөнгөлөг хутга гаргаж ирэн дэлгэлээ.

"Яасан дуусгах гэж ирээ юу?"

"Тийм гэх үү дээ. Зүгээрдээ гэр бүлээр чинь би оролдохгүй."

"Хэн нь дуусахыг харж л байя!"

Жимин дэрэн доороосоо уртхан балиус гаргаж ирээд баруун гартаа барин эргэлдүүллээ.

"Хөөх хутганы чинь эр тоглоом биш байна шүү! Эртнээс бэлдсэн бололтой..."

Жимин цамцаа тайлан булчинлаг цээжээ ил гаргахад Жэхүн шүгэлдэн сонжиж төмөр хаалгыг зөөлнөөр хаалаа.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 29 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

#I'm crazy doll [Дууссан]Where stories live. Discover now