Эргэлт

454 58 2
                                    

"Тэгээд яг яасан гэсэн үг юм?"

"Яах юу байдаг юм. Тэр өдөөд би өдөөгдсөн гэсэн л үг байхгүй юу."

Сокжин аягатай халуун цайнаасаа балгалсаар Нари руу ярвайн ярьж буй түүхийг нь ойлгох гэж хичээнэ.

"Хуучин найз залуу чинь ямар сохор болоод чамайг тэгж өдөр шөнөгүй өддөг байна аа?"

"Би зүгээр цагтаа солиоруулдаг байсан юм за юу! Миний араас гүйдэг байсан залуучуудыг авчирвал байна шүү! Энэ гадаах талбай байгаа биз. Энүүгээр хоёр дүүрнэ за"

"Миний хөгшин зүгээр битгий зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа яриад бай!"

"Явалдсан залуус чинь л тийм их байх."

Сокжин хэнэггүйхэн ширэв татсаар цайгаа доошлуулаад хялайхад Нари гэдсээ чирсээр ойртон тулж суугаад.

"Чиний явалдсан эмэгтэйчүүд шиг үү?"

"Янз үзэж байж алуулав!"

"Ха! Ал харъя. Тогоо шиг том гэдэстэй хүнтэй үзэх гэсэн юм уу? Үзье! Цус үзье! Алив май."

Сокжин уурлан босож ирээд Наригын дээрээс их л занангуй хараад алах тухай сануулсан ч Нари доороос нь чүй ай бага зэрэг өндийн шанаагаа чиглүүлээд тэдний хоёр дахь хэрүүл эхлэв.

Гэсэн ч өнөөх л Наригын өвдөлт хэсэг хугацаанд үргэлжилж энэ нь Сокжиныг ч айлгаад дөнгөв.

"Эмнэлэг явъя!"

Сокжин түүний хамаг юмбг бэлдсээр ийн бахирах бол Нари толгой сэгсэрсээр.

"Жимин дээр очъё."

"Шоронд байгаа хүн дээр очиж яах.. "

Сокжин уруулаа жимийн нүдээ анилаа.

"Юун шорон зүгээр хэд хоногын байцаалт гээ биздээ?"

"Амны алдаа амны алдаа. Оччихоод эмнэлэгт үзүүлнэ шүү!"

Нарид баавгайтай бор хослол өмсүүлсэнд тэр их л ундууцан Сокжиныг манай эриний өмнөх хүн гэх мэтээр зогсолтгүй харааж байв.

"Яасан бэ? Хөөрхөн л байна шд ээ! Яг баавгайн бамбарууш шиг. Ингээд малгайг нь зүүчихвэл бүр яг!"

"Тийм байна! Дөрвөн настай хүүхэд шиг гоё харагдаж байна мал минь!"

"Тэгвэл яая гэхэв! Тайлаад шалдан яв."

"Чи муу гаргаж ирчхээд их байна аа?"

Сокжин хариуд нь бахархалтайгаар инээгээд хэлээ гаргалаа.

#I'm crazy doll [Дууссан]Where stories live. Discover now