Security

512 70 3
                                    

"Чи ер нь надад хайртай юмуу?"

Жимин Нариг хоол хийх явцад тасралтгүй ширтсээр таг гөлрөн шанаагаа тулангаа ийн асуув. Өнөөх нь хоолны хусуураараа зангаад.

"Хайргүйдээ хүүхдийг чинь тээгээд дуртай хоолыг чинь хийгээд зогсож байх уу? Жоохон бодооч мал минь."

"Вуаа яах аргаггүй миний эхнэр."

"Үгүй ээ хүний эхнэр."

Нари эв хавгүйхэн ярзалзахад Жимин хэдийн дассан түүнийхээ аашийг өхөөрдөн баясаж араас нь тэврээд гэдсийг нь өргөнө.

"Чи таргалчихсан байна!"

"Тэгээд хүүхэд тээж байж турах юм уу?"

"Хацраа харааа өөөхббб"

Тэр унжсан хацрыг нь харан шүлсээ залгиад тэвчсэнгүй үмхээд авлаа.

"Зайл өө хө..."

"Худлаа дуртай байгаа юм байж."

"Дуртай биздээ? Дуртай шдэ."

Жимин түүний гижиг нь хүрдэг газраар гараа гүйлгэсээр хүзүүг нь үнсэн ийн эрхлүүлнэ.

Нари удсан ч үгүй нүүр дүүрэн мишээж тэдний дуу гал тогоог даван гэрээр нэг хадна.

Тэд дөнгөж л халуун хоолоо аягалаад хамтдаа суух үед гэрийнх нь хаалганы хонх хэдэнтээ хангинаад амжив.

Жимин түүнийг идэж байхыг сануулаад хаалга руу алхав. Харин хоёроос гурван мөрдөгч болтой залуус шуудхан л дайрч орж ирээд Жиминыг гавлаад авах нь тэр.

"Алив залуусаа. Ядаж гараад энэ гаваа зүүлдээ. Манай эхнэр харвал хямарчихна."

Жимин яаж ч чадахгүйгээ ойлгон тэдэнд ийн учирлав. Гал тогооноос гэдсээ тэвэрсээр хэн ирсэнийг асуусаар ирсэн Нари нөхрийнхөө гаранд зүүлттэй гавыг үзээд яаран гүйсээр тэдэн дээр ирэв.

Мөрдөгч нар ч тогоо шиг том гэдэстэй түүнийг хараад эмзэглэсэн үү гэмээр дуугаа хураан нөхрийг нь баривчилж буйгаа хэлж зүрхлэсэнгүй хий дэмий л эргэн тойрноо ажин зогсцгооно.

"Манай хайрыг яагаад гавлаад байгаа юм бэ? Ахаа гуйж байна шд ээ суллачих л даа. Тэгэх үү?"

Нари үнэхээр л эхэр татан уйлсаар ийн гуйх бол арай ахмад настай мөрдөгч нь түүнийг тайвшруулан хэрэг явдлыг учирлахыг хичээнэ.

"Миний дүү тайван бай. Бид нар зүгээр ганц хоёр мэдүүлэг л авах гэсэн юм."

"Яагаад манай нөхрөөс мэдүүлэг авна гэж? Би хамт явъя тэгвэл."

Нари Жимины хүзүүнээс зүүгдсээр ийн гуйсанд Жимин түүний нулимс дүүрэн нүдийг үнсээд духыг нь үнэрлэн толгой сэгсрэнэ.

"Хайр нь удахгүй за юу? Өвдвөл эмнэлэг явах хэрэгтэй шүү. Шөнө дулаахан хөнжил нөмрөөд унтаарай. Намайг битгий их санаарай за, хайр нь хурдан ирнэ ээ!"

Мөрдөгчид Жиминыг чирсээр гарсанд Жимин нулимс дүүрэн нүдээрээ байн байн арагш харан төгсгөлгүй олон захиасаа хашхирсаар л байв.

"Хайраа! Ахиад өвдвөл аав ээжийг дуудаарай.!"
Тэр машинд суухынхаа өмнө ингэж л хэлж амжив.

Хаалган дээрээ нулимсаа арчсаар үлдсэн Нари хурдан хурдан толгой дохино.

"Хүн тэгж их гуйж байхад хүний нөхрийг авч яваад байхдаа яахав дээ!"

Нари гоморхсон өнгө аястайгаар ийн бувтнаад нусаа татав. Цагдаагийн машины барааг үзэгдэхгүй болтол харсан тэрээр ахиад л өнөөх гэдсийг нь хатгалж доош хүндрэх өвдөлтөө мэдрэх нь тэр.




"Ван Жэхүн хаанаас гарч ирсэн гай вэ?"

Жимин заналтайгаар ийн шивнэх нь тэр хүнээс энэ бүхэн болж буйг хамгийн сайнаар мэдэхийн хувьд юм.

"Бид таныг Ан Сомигийн үхлийн хэрэгт сэжигтэнээр татаж байна. Та өмгөөлөгч авах эрхтэй дуугүй байх эрхтэй."

"Тэгвэл миний өмгөөлөгчийг дуудаад өгчих."

Байцаалтын өрөөнд байн байн санаа алдан суух түүнийг өөртөө бус эхнэртээ үхтлээ санаа зовж байгааг хэн ч мэдэхгүй.

Байцаалтын үеэр бүхий л асуултанд хариулахаас татгалзсан тэрээр орой нь өмгөөлөгчтэйгөө ярилцан дээвэр дээр тамхилан зогсоно. Хоёр гарыг нь холбосон төмөр холгох хэдий ч тэр үүнд нэг их ач холбогдол өгсөнгүй.

"Энэ хэрэг их ярвигтай болохоор... Ван Жэхүн энэ удаа том ар талтай хөдөлсөн нь гарцаагүй. Тиймээс таныг гаргах хүртэл ойролцоогоор гурван сар болох байх."

"Юун гурван сар вэ? Эхнэр юу юугүй төрөх гээд байхад."

Жимин уцаарлангуй ийн хэлсэн ч энэ удаад яах аргаггүй буруу гишгэвэл хавцалаас унахаар байдалд орсноо мэдэх тул өмнөх шигээ зөрүүдэлсэнгүй.

"Бид хичээнгүйлэн ажиллах болно оо!"

Өмгөөлөгч залуу доош бөхийсөөр ийн хэлэх нь Жиминыг бага ч болов тайвшруулах шиг.

"Чи Сокжин руу яриад Нариг асарч бай гээд хэлчих. Нарид юу ч ярьж болохгүй шүү гэж захиарай."

Ван Жэхүн гэх хүнийг барьж аваад хэдэн хэсэг хуваах хүсэлдээ автах тэрээр өмнө нь ч бас түүнийг иймэрхүү хүнд байдалд хэд хэд хийж байснаа санаад амжив.













_______________________________

Юу ч болсон хайртай хүндээ Жимин шиг уйгагүй хандаарай за юу...

#I'm crazy doll [Дууссан]Where stories live. Discover now