Whenever

529 84 11
                                    

"Наанаа юу нуугаад байгаа юм?"

Нари нэг нэг алхмаар ойртсоор асуулт тависаар байх бол Жимин хаалганы бариулнаас атгасан гараа улам чангатгасаар л байв.

"Үнэхээр харсандаа харамсах болохоор миний хайр битгий ойрт тэгэх үү?"

Нари толгой сэгсэрсээр хөмсөгөө дээш өргөн уруулаа хазлаад холд гэх дохиог өгөв.

"Яг одоо наанаасаа холдохгүй бол чи ахиж бид хоёрыг харахгүй шүү!"

Түүний шийдэмгий үгс болоод шаламгай хөдлөх гар нь Жиминыг нэг алхам холдоход хүргэв. Нари ойр байх дарсны хундагыг хагалаад гүрээнийхээ судсан дээр барих Жимины зүрхийг чичиргэж тэр гараа сэгчсээр түүнийг тайван байхыг сануулсаар ахин нэг алхам ухрав.

Нари өөртөө болон харах гэж байгаа зүйлдээ итгэлгүйхэн хаалыг онгойлгоход бодож явсан зүйл нь орвонгоороо эргэж тэр байж боломгүй зүйл харав.

Тэр харсан дариудаа өнөөх атгасан шилээ хөсөр хаян эргэхэд Жимины цээжтэй тулж орхив. Эргэлзэлгүйгээр түүний энгэрт шигдээд мэгшүүлж гарав. Жимин түүний үсийг илэн зулайг нь үнэрлээд айдас мэдрүүлэхгүй гэх шиг аль чадхаараа чанга тэврэнэ.

Нарид энэ бүхэн хүндхэн байсан бөгөөд цусандаа булагдсан эмэгтэйг тийм ч удаан харж чадсангүй. Мах нядалгааны машинд оруулчихсан аятай л түүний хүүр хөх эрээн болж цус садраагүй газар үлдээгүй гэхэд дөхөм.

Уйлсаар ээрч эхэлсэн түүнийг Жимин дээш өргөн тэвэрсээр өрөөнөөс гарган хаалгыг гаднаас нь ахин чангахан шиг хаалаа.

"Битгий ай хайраа. Гуйя харсан зүйлээ бүгдийг нь мартаарай гуйя!"

Жимин ч бас түүнийг өөрөөс нь айж байгааг анзаарахдаа нулимс дуслуулан ийн гуйв.

"Чи намайг ч бас алах уу?"

Наригын чичирхийлэх хоолой яг л түүнийг царцаах мэт.

"Юу яриад байгаа юм? Би чамайг яалаа гэж? Тийм шалтгаан надад байхгүй шүү дээ..."

"Тэгвэл шалтгаан гарч ирвэл алах юм байна тэ!"

"Үгүй хайраа уучлаарай. Уучлаарай! Гуйя тайван байгаарай."

Наригын амьгал давчдаж нүд нь эрээлжилсээр дээш харан Жиминыг түшихэд тэр чадах бүхнээ хийн түүнийг тайвшруулах гэж байдгаа барна.

"Болохгүй хайраа хүүхдэд аюултай. Хайраа? Намайг хардаа алив!"

Нари улам л хямарсаар муужран дэмийрч эхэлсэнд Жимин голдоо ортлоо айна.

"Зайл! Нүднээс далд ор муу хөгийн алуурчин! Миний хүүхэд чам шиг эцэгтэй өсөхгүй!"

Нари үргэлжлүүлэн хагас цаг хэртэй уйлсны эцэст Жиминыг зогсоо зайгүй балбан хашхирсаар гарт тааралдсан болгоноороо цохин одоогоор тасралтгүй өршөөл ирэх залуугийн толгойноос улаан эрээн цус зам татуулан урсаж байв.

Нари сая л ухаан мэдрэл нь буцаж ирэв үү гэлтэй түүний цусыг үзээд шаазан барьсан гар нь тэр дороо суларлаа.

"Яагаад бултаагүй юм?!"

Түүний гар Жимины хацар дээр тас бууж Нари дээд уруулаа хазалсаар цусыг нь ханцуйгаараа арчина.

Цус хөлдөөхөөр хатуу үгсийн дараа Наригын халуун гар нулимс хурсан нүдэн дээр нь буухад Жимин эргэлзэлгүйгээр түүний энгэрт шигдлээ.

"Намайг битгий ганцааранг минь үлдээгээч гуйя. Би чамаас хагацмааргүй байна."

Өгүүлбэр бүрийн төгсгөлд хадаастай байх гуйя гэсэн өрөвдмөөр үг түүнээс салшгүй болчихсон гэлтэй.

"Гэртээ харьцгаая!?"

Яг анх тэр яаж харьцдаг байсан түүнтэйгээ адилхан хөндий хоосон илэрхийлэмжгүй хоолой. Үүнд нь Жимин гонсойсоор хөмхийгөө зуун түүний гарнаас болгоомжлонгуй хөтлөнө. Хүн хөнөөчхөөд түүнийгээ эхнэртээ харуулчхаад Жимин одоо ямар ч гомдоллох эрхгүй мэт.

Тэр Жэхүны явуулсан хослолын хүрмийг шүүрч аван углаад Нариг түшсээр гарч үүдэнд салганан зогсох хамгаалагчдад дохио өгөв. Нари уртаар санаа алдаад бэлцийсэн нүдээ даран гараа дээш явуулсаар үсээ хойшлуулаад урт улаан хэлээрээ уруулаа долооно.

Шүргэх төдий түшсэн түүний гарыг нүднийхээ булангаар зэрвэс хийчхээд гараа татан буудлын хаалга руу хурдлав.

Хар саравчит малгай цагаан саарал үс нь хэтэрхий содон болгосон Жэхүн тэдний хажуугаар зөрөхдөө Жимин рүү доогтой гэх чинь инээгээл амжина.

Жимин түүнд өс санах уурлах ч завдал байсангүй Наригын араас даган нэхсээр тэд машинд суугаад хар цагаан дуугүй гэрийн зүг хөдлөв.

"Гэр лүү биш гэрлэлтийн товчоо руу яв!"

"Тийшээ яах гэж..."

"Юу? Яах гэж гэсэн үү? Чамайг хоёр хоног таг чиг болох үед миний толгойд юу бодогдсоныг мэдэх үү? Би чиний эхнэр биш учраас чи надад юу ч хэлдэггүй байх нь! Ийм бодол бүх цаг мөчид миний толгойг дүүргэж орж ирдэг."

"Гэтэл чи яах юм гэсэн үү?"

Тэр ч бас боддог байх нь. Жинхэнэ эхнэр нөхөр болох тухай. Гэвч Жимин гараа цустсанаас болж тэдний харилцаанд сэв сууж мэдэх юм.

#I'm crazy doll [Дууссан]Where stories live. Discover now