Jealous

569 73 25
                                    

Жимин гэртээ хоёр хоног ирсэнгүй. Нари ч үүнд санаа зовсоор цаг бүрийг хуруу даран тоолж өдөрт хичнээн удаа хоол хийж бас дахин дахин халаасаар. Тэр утасаа ч авсангүй.

"Ингээд удвал ээж нь яг гомдох гээд байна аа."

Тэр хэдэн мянган удаа залгасан дугаарыг харан доош тонгойгоод ийн хэлэв.  Харин утсанд зураг болоод хаягын хамтаар ирэхэд өнөөх гомдол нь уур уцаар болж хувирах шиг.

"Татайсан... Энэ одоо хэн юм? Бас ямар юмтайгаа буудалруу орчихож байгаа юм?"

Тэр урьд өмнөх шигээ уурлаж очоод газар дээр нь алчихмаар санагдах ч нэг л хүчин зүйл түүнийг үгүйсгэх шиг.

"Би түүнийг хорьж цагдах ямар эрхтэй гэж?"

Тэр алгандаа нүүрээ наасаар бувтнах нь яг л тэр биш юм шиг. Хэтэрхий өөртөө итгэлгүй байгаа нь юунаас болсоныг мэдэхгүй юм.

"Бид одоог хүртэл ямар ч тодорхой холбоогүй шүү дээ. Үгүй ээ үгүй ээж нь чамайг юу ч биш гэхгээгүй шүү. Уучлаарай зүгээр л аав нь..."

"Тиймээ би түүний хайртай хүн. Надад очих эрх бий."

Тэр өөртөө зүгээр хэмээн итгүүлсээр багахан томорсон гэдсээ илээд дээгүүрээ цамц давхардан зузаалаад өнөөх хаягын зүг алхаж эхлэв.

"Надад ямар юмных нь машин олдох вэ дээ?"

Тэр ундууцаж байсан ч удалгүй толгойд нь мэргэн санаа харваж утас цохиод л удалгүй тансаг машинууд өмнө нь цуврах нь тэр.

Тэргүүн эгнээнд явсан машины жолооч бууж ирэн түүнд бөхийсөөр хаалга онгойлгож өгөх нь яг л түүнийг мафийн толгойлогч болчихсон мэт.

"Эзэгтэй хадам эцэг тань таныг гэртээ ирэхийг урьсан."

"Очно оо очно. Харин эхлээд хүүг нь олж аваадахья."

Жолооч толгой дохисоор хэлсэн хаягруу нь хурдлах нь тэр.

"Бид хүлээж байх уу?"

"Тэг тэг. Олдохгүй бол бас буцааж дуудах гэж..."

Тэр нилээн үнэтэй харагдах буудалруу ормогц танил хүмүүс харагдаад амжив. Өнөөх Жимины ажил дээр байсан хоёр хамгаалагч түүнийг хармагцаа яаран сандарч гүйж ирээд сөгдөх шахам бөхөлзөнө.

"Байгаа л юм байна.."

Тэр улам уурссаар урдуур унжсан үсээ үлээгээд ханцуйгаа шамлан тодорхой заагдсан тоотыг зорино.

#I'm crazy doll [Дууссан]Όπου ζουν οι ιστορίες. Ανακάλυψε τώρα