Хамгаалалт

739 88 14
                                    

"Босоорой! Пак Жимин яг одоо бос. Алив Алив.."

Нари хөнжилийг нь сэгсчсээр дээр нь давхаралдаж унаад хацарнаас нь хазаж эхлэв.

"Манай гомдомхой Жимин босохгүй юм уу? Зөндөө уйлчихсан тэр нүдийг нь хардаа."

Бэлцгэр хоёр нүдийг нь хошуугаа цорвойлгож байгаад үнсэх эмэгтэй Жимины байнга шахуу өмсдөг хормогчыг зүүжээ.

"Ваа да дада за хайраа сэрээрэй хайр нь хоол хийчэхсэн."

'Би зүүдлээд байгаа юм байхдаа?'

Нэг нүдээ нээгээд буцан аньсан Жимин ийн бодов.

'Арай өчигдөр гомдоллож уйлснаас болоод хаяж явах гээд...'

Өрөөний хаалга хаагдахад тэр ухас хийлээ. Тэгээд ил харагдсан мотоциклийн түлхүүрийг шүүрч аван цонхоор гаргаад шидчихэв.

Нэг сайн амьсгаа аван гаргаад гараа атган доош буухаар алхалаа.

Дуугаа хураасаар ширээний ард суун байдал хэр ноцтой эсэхийг дүгнэн шинжилсээр харц салгаж чадалгүй асгаж цутгалсаар хоолоо амандаа хийнэ.

"Яасан бэ? Амтгүй байна уу?"

Нари зөөлнөөр мишээсээр асуулт тавин салфетка авч өгөхөд сая нэг хоолруу анхаарав.

Жимин толгой сэгсрээд шөлнөөсөө нэг халбагадав уу үгүй юу Наригын үг дэлсээд авах шиг.

"Хол явахаар болсон."

Жимин хахаж цацсаар асуулт эрэн ширтлээ. Түүний дүрлэгэр алаг нүд ширүүхэн харахад Нари шүлсээ залгисаар харц бууруулан нүүрээ шувтраад.

"Сая гэнэт аав залгаад ир гэнээ."

"Хаана?"

Жимины аура өөрчлөгдсөнгүй.

"Тэр яахав ээ харин хайр нь удаж л магадгүй."

Жимин энэ удаад санаа алдан түүний гарыг атгаад зузаан уруулаараа үнсэв.

"Би хамт явж болохгүй гэж үү?"

Энэ удаад Нари асуулт эрэн ширтлээ.

"Үгүй ээ яахав дээ. Би одоо хүргэн нь шд. Зээгийнх нь аав охиных нь нөхөр хангалттай шалтгаан надад бий шүү дээ."

Нари түүний духан дээр үнсээд хоолоо ид хэмээн дохилоо.

"Хоёулаа тэгвэл гэрээр ороод хувцас ойр зуурын юмаа аваад явцгаая даа."

#I'm crazy doll [Дууссан]Where stories live. Discover now