Хаая Итийс Мииии

616 90 4
                                    

Нари гэрийнхээ цоожыг кодтой болгосондоо сая л нэг баярлав. Тэр анх хулгайлагдахдаа өөрт байсан бүх зүйлсээ хураалгахыг нь хураалгаад эвдлүүлэхийг нь эвдлүүлчихсэн шүү дээ.

"Ааааа миний сайхан гэр..."

Тэр ийн хашгираад нүдээ нээх бол түүнийг тийм ч сайхан дүр төрх угтсангүй.

Гэрээр нь нэг хөглөрсөн архи тамхины хайрцаг сав, гал тогооноос нь үнэртэх хоол хүнсний ялзарсан үнэр.

Тэр гайхаж зогссоноо гэнэт хэвлий дээрээ гараа тавиад.

"Ээж нь гялс цэврэлчихнээ!"

"Ха! Архинаас гарчихсан биш энэ чинь яасан новшын үнэртэй юм бэ? Пүхх..."

Үүрээр гэртээ орсон тэрээр байр байдлаа ажсаны дараагаар өглөө болтол гэрээ цэвэрлэв. Түүнийг гэрээ цэвэрлэж байна гэхээр тэр хэчнээн томоожсон нь илхэн.

"Ахх өлсөж байна..."

Арай ядан дийлэх биеэ буйдан дээр шидмэгц ходоод нь хоол нэхэн хонхолзоно.

Хөргөгчрүүгээ нэг харснаа толгой сэгсрэн.

"Энэнд юу байгаа гэж харахав дээ."

Нари үглэсээр гэрээсээ ямар нэгэн мөнгө хайна. Тэгэх замдаа сул өмд цамц өмсөөд хувцаснуудынхаа халаасыг уудлаж гарав.

"Хараал идсэн архичан! Хамаг мөнгөө архинд л үрчихсэн л дээ!"

Харцанд нь оч гийх бөгөөд архиндаа зориулж хадгалсан хадгаламжаа санав.

Хувцасныхаа шүүгээний хамгийн дээр нь нямбайлан цаасанд боосон нэлээн зузаан дугтуйтай мөнгийг хараад тэр уулга алдах нь тэр.

"Яаааххх! Ямар их мөнгө хадгалдаг юм айн!"

"Пүхх! 500 мянган вон! Ёооё энэ бараг миний амьдралд байгаа хамгийн том хадгаламж байхаа."

Саравчтай малгайгаа шүүрэн аваад ойролцоох дэлгүүрлүү аль чадхаараа хурдан явав.

"Харсан бүхнээ идчихмээр санагдаад байх юм?"

Хоёр сагс дүүргэсээр кассан дээр очих бол дэлгүүрийн цагийн ажилтан өөрлүү нь сээтэн хаях мэт инээмсэглээд байв. Тэр худлаа инээх аядаад юмнуудаа торонд хийх бол залуу гарыг нь атгасаар.

"Нари эгчээ! Яагаад ойрд харагдсангүй вэ? Мм..."

Тэр гайхсандаа тогтож харвал хааяахан харц шидэлцэн жогордог царайлаг цагийн ажилтан.

"Өөө Ихёгаа эгч нь харин гадаад яваад ххэ..."

"Таныг зөндөө саналаашдэ!"

"Тийм их санаа юу?"

Тэр өхөөдсөөр хацраас нь чимхээд инээх бол үүнээсээ болж хүн хуурч байгаа мэт мэдрэмж аваад байв. Өмнө нь байсан бол тэр түүнийг барьж идэх шахуу үнсэх байсан юм.

"Та авна биздээ?"

Ихёг тамхи руу заасаар бүлтэлзэх бол Нари сандарсаар бага зэрэг толгойгоо дохив.

Тэр гэртээ ирсэн дариудаа идэхэд бэлэн бүхнийг амруугаа чихсээр өнөөх л цэнхэр буйдан дээрээ залрав.

"Би ер нь ямар ажил хийдэг байлаа?"

"Утас?"

"Өхх тийм лдэ. Жимин гаргаад шидчихсэн шд.."

Хэдэн сарын өмнө машины цонхоор шидүүлж хорвоогын мөнх бусыг үзсэн утсаа сая нэг санав.

"Одоо ч халагдсан байхдөө."

Тэр ийн бувтнасаар гэрийнхээ утсаар захиралруугаа залгав. Үүнийхээ хажуугаар түүнл ирсэн дуут шуудан мянга хол давж буйг ажаад амжсан юм.

"Сайн байна уу? Захирлаа би Нари..."

Захирал гэх ахимаг насны эрийн цухалдан хашхирах нь чих дүжрүүлэн цуурайтаж удалгүй түүний санаа зовсон нь илэрч хоолойных нь өнгө аажмаар буурах сонстов.

"Хаана байсан юм?"

"Үгүй ээ захиралаа харин ажил явдал гараад.."

Нари нулимс урсган гонгиносоор ийн мэгших бол захирал нь хэлэх үггүй болсоор ажилдаа ир хэмээн захиргаадаад утсаа таслав.

Санаа алдсаар босон өрөөрүүгээ ороод хувцасаа солих бол орных нь урд талын бор шүүгээнд дүүрэн багшлах арга зүйн сургалтын номнууд өрөөтэй байх юм.

Ажлынхаа үүдээр орохтой зэрэгцэн түүнийг гурваас дөрвөн настай хүүхдүүд шуугилдсаар бүчин авав. Хэзээ ч харж байгаагүй түүний даруу төрх болоод гэрэлтсэн инээмсэглэл нь түүнийг энд л ганц эелдэг зөөлөн төрхөө гаргадаг гэдгийн баталгаа биз.

Тэр хэдийн олон сар ажлаа хаяж алга болсон ч учир шалтгааныг нь захирал нь ойлгож түүнд гурван сар цалин дээрээс нь хувьдахаа хэлээд гаргасан юм.


Narig bur yahaa aldtsan amitan gj boddguu? Hha

#I'm crazy doll [Дууссан]Where stories live. Discover now