Doll

996 88 6
                                    



Харанхуй өрөөрүү ахиад л шидэж орхив. Гэвч энэ нь Жиминтэй байсанаас хавь илүү тул тэр юу ч хэлсэнгүй.

Дасал болсноороо хэвтээд унтах гэж үзэв ч нэг зүйл өөр байх нь?

Шатаж үхтэлээ халууцах ёсгүй юмсан.

Тэр дээш харсан чигтээ нуруугаараа мөлхөсөөр дөнгөтэй хөлөөрөө төмөр хаалгыг өшиглөж гарав.

"Пак Жимин хөгийн нохой минь! Агааржуулагч яасан?"

"Халуун зун амьдаараа ялзрах юм байна лда."

"Хөөш! Сонсож байна уу? Цонх ч байхгүй харанхуй газар хорьдог юм байж ядаж агааржуулагч асаалдаа амьсгаа минь!"

"Заа! Сонсож байвал онгойлго. Би энд чинь удаан тэсэхгүй юм байна."

"Жиминааааааааа гуйж байна шдэ. Юу хүссэнийг чинь хийе? Ингэж ялзарч л лав чадахгүй."

Энэ эмэгтэй хагас цаг гаруй Жиминыг элдвээр харааж зүхсэн ч эцэс сүүлдээ гуйж эхэлсэн нь үнэхээр халууныг тэвчдэггүйнх.

Жимин хаалгыг нь онгойлгоод санаа алдахад Нари өндийсөөр гараа өргөнө.

"Бас яах гээв?"
Түүний нүд томорсоор ийн лавласанд

"Тэврээчдээ! Тэнэг юмуу? Би өрөөрүү чинь мөлхөх ёстой юу?"

"Тэгээ мөлхөөд ир. Үгүй бол ахиад наад руу чинь чихээд цоочилчихно шүү."

Тэр хэнэгчгүй ийн хэлсээр явах бол ард үлдэж буй хүн занасаар үлдсэн юм.

Мөлхөж байсан ч түүний өрөөрүү мөлхөөгүй юм. Нойлын өрөөнд орж ирэхэд хэн нэгний хүнд алхаа ойртож буй нь сонстоно.

Тэр ус тоссоор төмөр гинжээ яаж тайлах талаар бодон толгойгоо гашилгаж байх зуур Жимин хэдийн ард ирж зогсжээ.

"Юугаа хийгээд ирэхгүй?"

"Харахгүй байгаа юмуу? Усанд л орох гэж байна шд. Чи бид хоёр ямар зүгээр унтах биш."

Тэр үүнийг бувтанчихаад толгойд нь мэргэн санаа буусан аятай нүдэнд нь оч гялалзсаар түүний зүг ширтэв.

"Тийм биздээ хайрт минь."

Тэр ийн хэлсээр Жиминрүү инээмсэглэх бол үүнд нь гайхсан тэр бага зэрэг жийрхэлт мэдрэв.

"Хайр? Энийг тайлчих. Хамт усанд орьё"

"Чи чинь гэнэт яагаад л."

"Чамаас зугтаж чадахгүйгээ мэдээд хувь тавилантайгаа эвлэрч байна гэх үү дээ. Тэглээч чи чинь сайхан залуу шд."

Тэр тормолзсоор ийн хэлэх бол Жимин түүний гинжрүү түлхүүрээ явуулж байсан юм.

Гинжээ суларсны дараа Нари боссоор хувцасаа тайлан ус руу орон суув. Жимин ч мөн адил тайлаад өөдөөс нь харж суусанд Нари өндийсөөр түүний өвөр дээр гараад суучихав.

Жимин үйлдэл бүрийг нь ажих бол Нари өдөөх зүйлсийг хийсээр л байсан юм.

"Хээе залуу минь ийм хашир байхаа больж үз!"

Түүний сэжиглэнгүй харцыг гараараа дарсаар түүнд үнсэлт бэлэглэв.

Тэд усан дотор хурьцал үйлдсэн ч тэврэлдсээр өрөөнд орж ирэн мөн л үргэлжлүүлсээр байсан юм.

Түүнээс ганц л дуртай зүйл нь халуухан бие тул Нари түүнтэй унтахаа үзэн яддаггүй юм. Үйлдэл бүр нь яав цав таардаг тул Жимин ч үхэн хатан түүний араас хүн явуулдаг нь гарцаагүй.

Хэзээ сүүлд зөөлхөн орон дээр унтсанаа санахгүй байгаа ч энэ нь шалан дээр унтахаас хавь илүү юм.

Жимин түүнийг тас тэвэрчихээд яг л бяцхан жаал ээжийгээ алдах гэж буй мэт мэдрэмж авсаар л байв.

"Ким Нари ахиад зугтахгүй биздээ? Өглөө сэрэхэд миний хажууд байна биздээ?"

Тэр ийн шулагнасаар түүн рүү найдвар тээсэн харцаар харах бол Нари үсийг нь илэн духан дээр нь үнсэж өгөөд гараа араар нь оруулан биесээ мэдрэх шиг тас тэврэв.

"Орхихгүй ээ. Өглөө ч гэсэн ингээд тэвэрч сэрэх болохоор тайван унтаарай."

Түүний хоолой эмэгтэйлэг бөгөөд уянгалаг намуухан байгаа нь итгэж болох юм шиг.

"Урамыг минь битгий хугалаарай."

Тэр ийн гуйгаад энгэрт нь улам шигдэж үнэрийг нь уушиглана.













Өглөө нь Жимин дэр тэвэрч сэрсэн бөгөөд аль чадхаараа өөрийгөө барих гэж хичээж байв.

"Тэр хаа нэгтээ энэ байшинд байх л ёстой. Тэр амласан шүү дээ."

Ингэж өөрийгөө тайвшруулсаар байшингын булан тохой бүрийг нэгжсэн Жимин гутлаа өмсөхөөс өөр аргагүйд хүрэв.

"Хараал идээсэй Ким Нари! Чамайг хараал идээсэй."

Тэр машиныхаа түлхүүрийг шүүрч гарсаар хараал тавин түүнд ахин хэзээ ч итгэхгүй хэмээх тангарагыг өөртөө дахин дахин сануулсаар байв.

Халуун зунаар шигүү ойд тэр удаан тэсэх ёсгүй. Зам дагуу байж л таарна.





Муриач Нари гэж мэдэх үү? Хха

#I'm crazy doll [Дууссан]Where stories live. Discover now