Хослол

626 77 7
                                    

"Ким Нари алчихаагүй биздээ?"

"Алсан бол юу гэж?"

Нари нүдээ эргэлдүүлсээр гуталаа тайлах явцдаа ийн хэлэв.

"Заа миний хайр битгий тоглоод байлдаа?"

"Шоронд юу юу авч ордог билээ? Мэдэх зүйл байна уу? Эсвэл таньдаг хүн?"

Тэр буйдан дээр ирэн тэрийн хэвтээд Жимины гуяыг дэрлэн нүдээ анихад.

"За хадагтай барагтайхан байгаарай! Чи надтай хавьтсан болгоныг зодож байна шд. Одоо болиочдээ?"

"Хавьтахгүй бай гөлөг минь! Орны мухарт нүдэнд харагдаад хэвтэж бай! Яах гэж хартай эхнэртэй болсон юм хохь чинь!"

"Чи бүр яагаад ийм юм бэ?"

"Би яаж мэдэх юм! Судалж байгаад суух чинь яасан юм?"

"Харин эндүүрчихэж. Гүнж гэж бодоод зүс хувилгасан шуламтай суучихаж."

Жимин энэ удаад ингэж хэлэх ёсгүй байсан юм. Нариг иймэрхүү үгсэд гомдохгүйг мэдэх ч жирэмсэн гэдгийг нь мартсан тэр хамгийн том алдаагаа энд хийж орхижээ.

"Тэгээд салаач! Ямар жинхэнэ гэрлэлт ч биш. Далд ороод өгөхөд л болно биздээ?"

Нари түүнээс гэнэтхэн үсэрч босоод нулимстай нүдээрээ ширүүхэн хараад буцаад гарав.

Жимин түүний араас ухас хийсэн ч Нари буцан орж ирээд гараа ташаандаа аван.

"Мотоциклийн түлхүүр хаана байна?"

"Тэр нөгөө... Тэр яахав ээ миний хайр битгий яв тэгэх үү?"

Жимин түлхүүрийг нь цонхоор гаргаад шидчихсэндээ харин ч нэг баяртай байв. Хотын төвөөс хол энэ гэрт тэр унаагүй бол явж чадахгүй шүү дээ. Түүний хүсэл нь ч энэ.

Бие биенрүүгээ гөлөгний нүдээр ширтэлцэх тэд удалгүй уйлалдацгааж эхлэв.

"Шал тэнэг юм! Миний гэдэсний булчин хүртэл зөөлрөөд унжаад алга болчихсон байхад. Идэхгүй байж чадахгүй таргалаад байхад чиний тэр гайтай сэгсийсэн юмнуудыг харахаар цаанаасаа уйлчих гээд байна за юу!"

Нари доош явган сууж өвдгөндөө нүүрээ наагаад уйлангаа гомдоллож гарав.

Жимин би ч бас гэсэн харцаар хэсэг харсны эцэст яаж ч чадалгүй түүний дэргэд очив.

"Миний хайр одоо ч хөөрхөн байгаа тиймээс битгий уйл тэгэх үү?"

"Боль. Боль гэж байна! Тэд нарыгаа харахаар чиний наад харц чинь мах үзсэн чоно шиг л болчихдогыг анзаараагүй гэж бодоо юу? Чи хүүхэдтэй тулдаа л надтай амьдарч байгаа биздээ!"

#I'm crazy doll [Дууссан]Where stories live. Discover now