Жирэмсний хяналт

634 82 11
                                    

Нари гэрийнхээ хаалгыг савж орсон дариудаа гэдсээ дарсаар доош суун хаалга налав.

"Ишш зайлуул аав чинь чи бид хоёрыг харах гэж л ирсэн бололтой. Хажуу айлын хүүхдийг манай эдр гэчихсэн л явж байна."

Тэр мишээж байх бөгөөд Жимины бантчихсан царайг дотороо төсөөлөн нүдээ анив.

"Аавыгаа харчихсан юм чинь унтацгаая."

Тэр хараахан дуусаагүй тамхиа унтраан ойролцоох хогийн савруу чулуудаад саяхан идэхээр төлөвлөж байсан оройн хоолоо ч умартан өрөөрүүгээ яаравчлав.

"Хүүе хүүхдээ! Маргааш ээжтэйгээ гарж утас авцгаая тэгэх үү?"

"Чамд дуудах нэр өгөмөөр байгаа ч аав чинь гомдох байхаа?
Тиймээс аавыгаа хүлээцгээе."

Тэр босоод цонхоороо гаднах орчинг ажигласаар Жиминыг харах гэж хичээсэн ч олж чадсангүй тул буцаад л орлуугаа зүглэв.

Жирэмсэн болсоноос хойш тэр нойрондоо сайн болсон бөгөөд өмнөх шигээ бодол болох бус дэрэн дээрээ толгой тавиад л тасардаг болсон ажээ.

Маргааш өглөө нь түүний чихийг дүжрүүлэн хонх хангинах бөгөөд Нари хараал тавьсаар арай хийн нойртойгоо тэмцэлдэн босож суув.

"Хараал идмэр гэж! Хэрэггүй зүйлээс болоод нойрноос минь салгасан байвал амлая новш минь! Эрүүг чинь заана шүү!"

Уруулаа цорвойлгон нүдээ тас аниастай бувтнан хаалгаа онгойлгох түүнийг угтах дүр зураг амыг нь ангайлгаж дөнгөсөн юм.

"Аав ээж?"

Жимины эцэг эх хоёр тун энгийн хувцасласан байх бөгөөд хоёулаа гартаа хоол болоод хачир барьсан байх нь үзэгдэнэ.

"Өө харин миний охин аав ээж хоёр нь удчихлаа эрт ирэх ёстой байсан юм. Нөгөө цагдаа дээр асуудал үүсгэчихээд ирж чадсангүй."

"Юун цагдаа?"

Нари тэднийг гэр лүүгээ оруулах явцдаа ийн чухалчлан асуух бол аав нь хөхөрсөөр.

"Танай ээж өнөө чамайг дээрэлхсэн хүнийг очоод болгож тавьсан! Аав нь ч яахав хараад л зогсож байсан юм. Тэгсэн харин бүлэг танхайрал гээд байцаагдаад..."

"Пүхх ээж цохиоч!" Нари гараа аман дээрээ тавьсаар ээжтэй нь гар цохилцон буйдан дээр суухыг урих бол аав нь яг л Жимины ээжийн залуу насыг хараад амжив.

"Ээж нь хоол хачир бэлдүүлээд ирсэн. Жимин золиг хаана байна? Хүүхэд ганцаардуулаад!"

"Өө ээж ажилтай байгаа гэсээн."

"Миний хүүхдүүд эмчийн хяналтандаа орсон биздээ?"

"Арай ороогүй л..."

Аав нь энэ тухай сонсоод гэнэт босож ирэн гарыг нь атгаад.

"Өдий болтол хяналтанд ороогүй юу хийж явсан юм. Энэ Жимин одоо..."

"Яг одоо шууд эмнэлэг явъя.'

"Ээ ээж.."

"Юун ээ? Бос хувцасаа өмс. Ханиа Жиминыг яг одоо дууд!"

"Юу вэ? Аав Жиминаар яах гээд..."

Нари үг хэлж чадалгүй хадам аав ээждээ чирэгдэн аль хэдийн машинд нь суусан байх бол тэд машинд бүхэл цагийн турш хүүхэддээ хайнга хандаж байгаа тухай лекц тавьсаар байв.

'Жиминд худлаа ярьсан нь баригдах нь дээ? Цаг нь болоогүй юмсан! Ахх...'

Тэр үсээ зулгаахаас наагуур цонхруу харсаар шаналах бол Аав нь хэдийн Жиминрүү залган зандчиж хурдхан ирэхийг анхааруулж байв.

#I'm crazy doll [Дууссан]Where stories live. Discover now